Нийгэм


Баянзүрх дүүрэгт “Гэр цэцэрлэг” үүдээ нээнэ

1 сар TIMES.MN


Баянзүрх дүүргийн ЗДТГ, “Ариг” банк болон Нидерланд улсын ING банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран тус дүүргийн 13 дугаар хороонд гэр цэцэрлэг байгуулах тухай санамж бичэгт гарын үсэг зурлаа.


 Уг санамж бичигт тусгаснаар агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийг эрүүл орчинд сургах зорилтын дагуу 172 дугаар цэцэрлэгийн дэргэд гэр бүлэг байгуулахаар болов. 2017-2018 оны хичээлийн жилд тус цэцэрлэгт 240 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд дэргэдээ гэр бүлэгтэй болсноор 25 хүүхдийг нэмж цэцэрлэгт хамруулах боломжтой болж байна.


Гэр цэцэрлэг ирэх сард хүүхэд, багачуудаа хүлээн авахаар бэлдэж байгаа аж. Мөн энэ хичээлийн жилд дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 196 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буйгаас 25 нь гэр бүлэг нээн ажиллуулж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.