Нийгэм


Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ

1 сар TIMES.MN

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:


20, 24-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар  хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 09 дүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 
21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын ихэнх  нутгаар, 23-нд баруун болон төвийн  аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 21,24-нд ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч  шороон шуурга шуурна. 21-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст  хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.