Спорт


С.Тунгалаг Азийн гимнастикийн холбооны тэргүүн дээд шагнал хүртлээ

1 сар TIMES.MN

Аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдаж байна.


Тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр Азийн гимнастикийн холбооны аэробик гимнастикийн техникийн хорооны ерөнхийлөгч Тамми Яги-Китагава нэгэн хүндтэй шагналыг гардууллаа.


Азийн гимнастикийн холбооны Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу тус холбооны тэргүүн дээд шагнал болох "Best awards" цомоор Монголын Гимнастикийн холбооны ахмад багш-дасгалжуулагч Сэнгээгийн Тунгалагийг шагналаа.


Мөн 2016 онд БНСУ-д болсон аэробик гимнастикийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтыг нь үнэлж Э. Ананд, Э. Мөнхнасан, О. Содгэрэл, Б. Хаштайш нарт "Дэлхийн шилдэг гимнастикч" цол энгэрийн тэмдэг гардуулжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.