TIMES Ярилцлага


МУСТА Ч.Батгэрэл: Бид бахархалаараа хөглөгдөж амьдардаг

4 сар TIMES.MN
Ярилцаж байхад Ч.Батгэрэлээс цаанаа л нэг хүсэл тэмүүлэл, эрч хүч мэдрэгдэнэ. Зан ааль, биеэ авч яваагийн хувьд төлөв даруухан. Гэхдээ тэр шинж нь хийх юмсан, бүтээх юмсан гэсэн тэр их урам зоригийг нь бүрэн халхалж чаддаггүйг сэтгүүлчийнхээ хувьд төвөггүйхэн олж харснаа нуух юун. Хүүхэлдэйнээсээ салаагүй 10-аадхан настайдаа  хойд хөршийн Пермь хотын Балетын сургуульд очсоноос хойш их урлагтай хувь заяагаа холбосон гэдэг. Тэрбээр Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын дасгалжуулагч багшаар ажиллаж буй манай нэртэй балетчдын нэг билээ.Мөн Юнескогийн дэргэдэх Олон улсын театрын институтын Монголын бүжгийн хорооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.




-Та балчир охин байхаасаа сонгодог урлагт хөл тавьсан хүний нэг. Яагаад заавал их урлагийг сонгох болов? 


-Намайг 10 настай жаахан охин байхад радиогоор ЗХУ-д балетын сургуульд хүүхэд элсүүлнэ гэсэн утгатай зар явлаа. Азаар би сонссон юм. Тэр дор нь аав, ээждээ хэлээд Хөгжим бүжгийн дунд сургуулийг зорилоо. Улмаар шалгуулаад тэнцлээ. Сэтгэл хөдөлж байна гэдэг хачин. Тэгээд бодохоор би хүүхэд байхаасаа л бүжигчин, тэр тусмаа балетчин болох дуртай байсан байгаа юм. Харин аав, ээж маань балчир охиноо алс хол газар руу явуулах, эсэхээ шууд шийдээгүй. Бодлоо, ярилцлаа. Эцсийн эцэст охиныхоо хүсэл мөрөөдлийг сонсч зөвшөөрч билээ. Тэр цагаас хойш  сонгодог урлагтай амьдралаа холбож, 30 гаруй жил энэ их урлагийн төлөө өөрөө зүтгэх, өрөөлийг зүтгүүлэх хэмжээнд явж байна даа. Энэ урлагийн эзэмших  ёстой арга техникүүдийг зааж сургахаар уригдан 2 дахь жилдээ ДБЭТ-т багшилж байна.


-Та их урлагт зүтгээд хагас жаран өнгөрчээ. Ийм хүнтэй уулзсаных сонгодог урлагийн мөн чанар  юунд оршдог вэ гэж асуух нь зөв болов уу?


-Сонгодог гэдэг үгнээсээ л энэ  урлагийн тодотгол, мөн чанар харагдана. Зөвхөн Европт хамаарах урлаг биш л дээ. Зуун, зууны шалгуурыг давж сонгогдож үлдээд үе үеийн үзэгчдийн таашаалыг хүлээж чадаж буй хүн төрөлхтний бүтээсэн агуу их өв соёл, үнэт зүйл юм. Үүнд үндэсний сонгодог бүтээлүүд маань ч хамаарна. Товчхондоо олон улсын урлаг учраас дэлхий нийттэй харилцах боломж олгодог. Тухайлбал, өрнөдийн уран бүтээлүүд, уран зохиолуудтай танилцах, түүгээр дамжуулж тэдний түүх, соёлыг таньж мэдэхэд боломж олгодогт энэ урлагийн нэгэн давуу тал оршино. Дэлхийтэй ойртох, таних, суралцах, боловсрох, соёлжих боломж юм даа.


-Шинэ Монголын түүх эхэлсэн тэр цаг мөчтэй зэргэцээд Монголын сонгодог урлагийн түүх эхэлсэн гэж би үздэг. Гэхдээ  Оросын “школ”-оор явж ирсэн. Одоо харин ямар чиглэл, урсгал шинээр нэмэгдсэн бэ? Ер нь сонгодог бүтээлийг орчин үеийн соёл, сэтгэлгээнд тохируулж өөрчлөх нь хэр зөв бол? Таны бодлыг сонсоё.


-Оросын “школ”-той сонгодог урлагийн тухайд дэлхий нийтэд ч өндөр үнэлэгдэж байгаа. Яагаад гэвэл хамгийн академичилсан, сургалтын хэлбэр нь ч хамгийн зохимжтой түвшинд хүрсэн газар бол Орос бөгөөд олон улсад балет хэмээх урлаг хөгжихөд маш их нөлөө үзүүлсэн.  Сонгодог бүтээлийг өөрчлөхийн тухайд Петр Чайковский 1874 онд “Хунт нуур” бүжгэн жүжгээ бичсэн шүү дээ. Өнөөдөр яг тэр агуулгаар нь, жам ёсоор нь тоглох ёстой. Үлгэр туульсийг яаж бичсэн, яаж амилуулсан, байгалийн үзэгдлийг, далайн давалгааг яаж харуулсан, хүний сэтгэлийн сайн, мууг яаж илэрхийлж байгаа юм гэдгийг үндсэн агуулга, хэлбэрээр нь хүргэх ёстой учраас өөрчлөх шаардлагагүй, боломжгүй. Сонгодог бүтээлийн онцлог нь энэ. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь “Би 21 дүгээр зууны хөгжмийн зохиолч байна” гэж цээжээ дэлдээд П.Чайковскийн хөгжмийг өөрчлөх боломжгүй гэсэн үг. Өнөөдөр энэ бүжгэн жүжгийн юу нь өөрчлөгдсөн бэ гэвэл хунгийн дүрд тоглож байгаа балетийн жүжигчдийн бие өндөр, нуруу зэгзгэр, гар, хөл нь урт нарийн байх шаардлагатай болсон. Нэг ёсондоо гадаад төрхийн хувьд 19 дүгээр зууны үеийн бүжигчдээс өөр л дөө. Техникийн хувьд үсрэх, эргэх чадвар нилээн ахисан. Бүхэл бүтэн хоёр зуун улирчихаад байхад аргагүй шүү дээ. Хөдөлгөөнүүдийн хувьд арай хүнд техникийг өөртөө агуулсан өөрчлөлтүүд байгаа боловч сонгодог урлагийн үндсэн зарчмуудыг нь өөрчлөх эрх бидэнд байдаггүй. 


-1990-ээд онд манай улс зах зээлд шилжлээ. Олон ч салбар уналталд орж эхэлсэн. Улсын эдийн засаг хямарч урлаг, соёлд хөрөнгө мөнгө зарцуулахаа бараг болилоо. Амьдралаа хөөж театраа, тайзаа орхих уран бүтээлчид ч байлаа. Ийм хүнд үед сонгодог урлаг маань ололт амжилтаа хадгалж үлдсэн гэж би боддог. Урлагтаа, мэргэжилдээ чин сэтгэлээ зориулсан хүмүүс ачааны хүндийг үүрч өдий хүрсэн гэдэгтэй санал нийлэх үү?


-1990-ээд оны балетын төлөөллийнхөө хувьд ярихад тухайн үеийн улс орны эдийн засгийн хямралаас болоод санхүү мөнгөний хүндрэл учирч байсан нь үнэн. Гэхдээ уран бүтээлчдийн хувьд хийдэг ажлаа хийж, бүх тоглолтуудаа хөтөлбөрийн дагуу тоглож  байсан. “Хунт нуур”-аа ,“Жизель”, "Коппелия", "Шопениана", " Пахита", "Баядерка", "Дон-Кихот", "Шехерезада", "Үйлийн 3н толгой", "Шарилжин дундахь цэцэг", "Уран Хас" зэрэг олон жүжгүүдээ төлөвлөсний дагуу 7 хоног бүр л үзэгчдийн хүртээл болгохыг зорьдог байсан.   Энэ утгаар нь тэр үеийн цалин, эдийн засгийн асуудлыг уран бүтээлтэй, уран бүтээлчидтэй холбож үзэж болохгүй. Хэрэв бид үнэхээр  л уран бүтээлээ хийж чадахгүй байсан бол өнөөдрийн түвшинд урлаг маань байхгүй л байсан байх. Нөгөө талаар манай мэргэжлийн нэг онцлог бий. Ямарваа нэгэн дүр, тухайлбал “Жизель”-ийн найман тариачин, сүнснүүдийн бүжгийг тэгж бүжиглэ гэсэн сурах бичиг байдаггүй. Залуу бүжигчид өмнөх жүжигчдийнхээ бүжгийнхээ дэс дарааллыг харж сурж, арга техникийг нь нарийн мэргэжсэн, мэдрэн бүжиглэж байсан багш нар, уран бүтээлч нараасаа уламжилж авдаг. Улс орны эдийн засаг хүнд байсан үед харин ч бид энэ бүгдийг авч үлдэж, цааш нь хөгжүүлэн явж чадсан. Миний хувьд ч жүжигчиддээ дүрийнх нь тодотгол болсон хөдөлгөөний онцлогийг  зааж сургахад алдартай балетчидын болоод тухайн үед хийж бүтээж байсан туршлагааас гадна олон улсын шилдэг багш нарын сургалтуудад хамрагдаж байсан маань нэмэр болж байна. 


-Сонгодог урлагт хандах төр засгийн бодлогын талаар юу ярих вэ?


-1950 оноос хойш манайд сонгодог урлаг хөгжих алхам тавигдаж төрөөс маш их анхаарч ирсэн. Одоо ч гэсэн орхигдуулаагүй байгаа. Гэхдээ нэг үндэстний биш нийт хүн төрөлхтний сод бүтээл юм шүү гэдэг утгаар нь театрыг засвар, техник тоноглолоос авахуулаад уран бүтээлчдийн цалин, тэтгэврийн асуудал гэх мэт илүү анхааралдаа авах шаардлага мэдээж байгаа. Жилд төлөвлөсний дагуу дуурь, балет тавих санхүүжилтийг олгож л байгаа.  Ер нь Театр маань байгуулагдсанаас хойш 54 жилийн хугацаанд 57 балет, 57 дуурийг үзэгчдийн хүртээл болгожээ. ДБЭТ өөрийн тайзнаа жилд 100 гаруй тоглолт тоглож байгаа бөгөөд үүнээс  50 дуурь мөн тооны балет, 20 орчим концерт тоглож дэлхийн олон нэр хүндтэй театрууд, удирдаач, дуучид, балетчид, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Энэ бүгд мэдээж театр төрийн байгуууллагын нэг төлөөллийн хувьд  төсвөөс л хамаарч үйл ажиллагаа нь  явагдаж байдаг.


-Өнгөрөгч  зун та шавь нарынхаа хамт Солонгос улсыг зорьж олон улсын уралдаанд оролцоод чамгүй амжилт үзүүлсэн. Манай улсын балетын урлагийн бусад орныхоос ялгарах онцлог нь юу юм бол?


-6 дугаар сарын 26-31-ны хооронд БНСУ-д болсон Олон улсын балетын жүжигчдийн тэмцээнд оролцоод ирсэн. Манай залуу гоцлооч балетчин О.Хатанбаатар гуравдугаар байр, Б.Дөлгөөн тусгай байр, , М.Тэлмэн(багш Ц. Мөнхдэлгэр, Б.Түвшинбат) Б. Батчимэг (багш Ч. Батгэрэл) нар тусгай шагналыг тус тус хүртсэн. Сүүлийн жилүүдэд тэмцээнд оролцож байгаа бүжигчдэд маань олон улсын балетын жүжигчдийн  Москва, Токио, Варнагийн тэмцээний шагналт, Вашингтоны Вагановын академийн тэргүүлэх багш МҮСТА У. Бат-Эрдэнэ зөвлөгөө, заавар өгч дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгааа илэрхийлэхийг хүсч байна. 3 хүний замын зардлыг  БСШУ-ын яамнаас шийдвэрлэн өгсөнд бүжигчдийнхээ өмнөөс талархал илэрхийлэх нь зүй ёсны хэрэг гэж бодож байна.  Олон улсын чанартай тэмцээн уралдаанд Монголоо төлөөлж оролцох бүжигчдийнхээ зардлыг төр засаг хариуцах нь Монголын нэрийг гаргах, улмаар балетын урлагийн хөгжилд бодитой нөлөө үзүүлэх сайн үр дагавартай. Нөгөө талаас гадаадын уралдаанд оролцсоноор бид түвшингээ мэдэж авдаг. Мөн   сурч судлах ямар зүйл байгааг ч олж хардаг. Энэ талаасаа олон улсын хэмжээний ажил мэргэжил гэж ойлгож болно.


Амжилт үзүүлнэ гэдэг Монгол хүний авьяас чадварыг илтгээд зогсохгүй дэлхийн сонгодог урлагтай хөл зэргэцэн алхаж чадаж байна гэсэн үг шүү дээ. Солонгост болсон уралдаанд оролцохдоо илүү цаг хугацаа зарцуулаад, илүү нарийн судалгаанд тулгуурлаж ажиллавал түрүүлэх боломжууд маш их байгааг олж харсан. Учир нь Монголын балетчид авьяас, хөдөлмөр зүтгэлээрээ дутахгүй. Дэлхийд цөөхөн байдаг системчилсэн төлөвлөгөөт зарчмаар манай театрын үйл ажиллагаа явж байгаад амжилтын нэг үндэс бий. Дашрамд хэлэхэд төлөвлөгөөт хувиарийн дагуу 7-10 хоногийн дотор асар богино хугацаанд сонгодог бүтээлүүдийг амилуулж чадаж байгаа нь Монгол бүжигчдийн чадвар чадамж, байнгын бэлтгэл сургуулилт нь өндөр байгааг харуулж байгааг магтахгүй, тэднээрээ бахархахгүй байхын аргагүй. Өнгөрсөн жил гэхэд л манай театрын бүжигчид долоо хоног бүр дэлхийн болон үндэсний сонгодог 50 гаруй тоглолтоо үзэгчдийн хүртээл болгосон бахдам амжилтаар дүүрэн байлаа. Энэ жилийн театрынхаа уран бүтээлийн нээлтийн үйл ажиллагаагааны хүрээнд ирэх 10 сарын 14,15 нд П.И. Чайковскийн " Хунт нуур " , 10 сарын 22 нд Ч.Чулууны" Уран Хас" балетуудыг тоглохоор бэлтгэл, сургуулилтууддаа ороод байна.    


-Балетчин хүнийг 7-10 наснаас нь бэлтгэж эхэлдэг гэж уншсан. Манайд яг ямар зарчмаар, ямар сургалтын хэлбэрээр бэлтгэдэг вэ? Ер нь социализмын үеийнхээс өөрчлөгдсөн биз?


-2016 онд би балетын төлөө бүхнээ зориулах, чадварлаг Д.Дашлхагва багшийн шавь нарыг аваад өөрийнхөө төгссөн Пермь хотыг зорьж тэмцээнд ороод ирсэн. Далимд нь балетмейстр төдийгүй алдартай балетчидаас ярилцлага авч ирээд хүүхдүүддээ танилцуулсан. Тэр үед л балетчидыг арай бага наснаас сургах ёстой юм байна гэдэг бодол төрсөн юм. Америкийн сургалтын аргазүйгээс  жишээ авахад балетчинг 3-4 наснаас нь сургаж эхэлдэг юм билээ. Тийм хүүхдүүд 10 настайдаа  аль хэдийнэ гоцлол хэсгүүдээс чадварлагаар хийж байгаа  нь харагдсан. Ийм учраас бид 10 настайд нь нэгдүгээр байрлалаар зогсч А, Б-г нь зааж эхлэх биш бүх багаас нь зааж эхлэх нь зөв юм байна гэж дүгнэн ярьж байлаа. Манайд хувийн балетын сургуулиуд олноор нээгдэж байна. Тэд ерөнхийдөө өрнөдийн сургалтын систем рүү орж байгаа болов уу. 


-Арай хожуу, тухайлбал 15 наснаас эхлэн балетээр хичээллэх нь үр дүн муутай гэсэн үг үү?


-Хувь хүний онцлогоос шалтгаалдаг. 16 настайдаа балетад хөл тавиад дэлхийд нэг номерын балетчин болсон Карлос Акоста хэмээх Куба залуу бий. Их урлагт хөл тавихаасаа өмнө гудамжинд брейк бүжиг хийдэг байсан гэж байгаа. Авьяастай, дээр нь шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд Английн Хатан хааны театрт нэгдүгээр гоцлол бүжигчин болсон гээд бод доо. 


-Балетийн урлагаар хичээллэх сонирхолтой өсвөр үеийнхэн нэмэгдэж байгаа гэсэн. Тэдэнд хандаж та юу хэлэх вэ?


-Манайд балет сонирхох хандлага жилээс жилд нэмэгдэж байгаа. Гоо сайхны урлаг шүү дээ. Гэхдээ маш хүнд мэргэжилд тооцогддог. Авч байгаа ачааллын хувьд 8 цаг уурхайд ажилладагтай адилхан хүч хөдөлмөр шахдаг гэж тодорхойлдог. Ерөнхий шалгуурын хувьд мэдээж хөдөлгөөний мэдрэмжтэй, уран зургийн ойлголттой, хөгжмийн сонсгол, мэдлэг сайтай, урлаг, уран зохиол, түүх,  судлал, ерөнхий эрдмийн мэдлэгтэй, туйлын тэвчээр хатуужилтай, байнга боловсорч хөгжих зорилготой гээд өглөөнөөс авахуулаад үдшийн бүрий хүртэл өдөр дутам хичээллэж, сурч байх  бүхий л шалгууруудыг давах ёстой. Бас харилцааны энгийн соёлоос эхлээд гоозүйн нарийн мэдрэмжтэй байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрнэ. 


-Балетийн урлагийн сайхан нь таныхаар юундаа байдаг вэ?

-Бидний  хувьд П.Чайковскийг амилуулсандаа сайхан нь байгаа. Тэр мундаг сонгодог жүжгийг бид тоглох хэмжээний шалгуурт тэнцсэнд л бахархал нь байгаа юм. Өнөөдөр Москвагийн их театраас авахуулаад дэлхийн сонгодог урлагийн олон театрт “Хунт нуур”-ыг тоглож байна шүү дээ. Бид тэр бахархалаараа хөглөгдөж амьдардаг. 

   

  Асар их азтайгаар амьдралаа бид балеттай холбосон гэж боддог

  Амьдралын олон дүр төрхүүдийг 

  Алтан тайзнаа сэтгэлдээ мөнхөлдөг

  Аргагүй л нэг сонгомол авъяастнуууд...


 Дуулим хорвоон амьдралыг

 Дуулиантайгаар симфонитой илэрхийлэхэд 

 Дурдагдаагүй гайхалт амьдралын түүх туурвилуудад минь ер нь

                                                                                                                          байна уу?

Аймшигт оршуулгын газрын сүнсүүд

Алдарт Спартакийн цэрэг, хүүхнүүд

Агуу далайн шуургыг туулах

Адал явдалт Корсар, Шехерезадагийн дүрүүд

Тосгоны тариачид, тоотой хэдэн найз нөхөд

Тоймгүй их амьтад, тоолшгүй их эрдэнэсүүд

Талын Монголын эгэл ард, тулгуур Төрийн эрхэмсэг хаад, хатад

 Туурьвилын дээд хунгууд, төрөл бүрийн үндэсний шилдгүүд

 Орос, испани, итали, польш, африк хувираагүй үндэстэн ер нь байна уу?

 Орчлон хорвоогийн  өнгө төрхийг өгүүлээгүй түүх ер нь байна уу?...

                                                                                                                     

                                                                                                                                                                            -Гадаад харилцаагүйгээр ямар ч салбар хөгжихгүй л дээ.

Тантай ярилцахын өмнө бяцхан судалгаа хийсэн.

Та өнгөрөгч наймдугаар сард Испанид болсон хуралд оролцож илтгэл тавьсан байна.

Энэ талаараа дэлгэрэнгүй ярина уу?


-Олон улсын театрын институтын Монгол дахь төвийн тэргүүн хатагтай Н. Болормаа Олон улсын театрын институтын 35 дугаар их хуралд илтгэл тавих боломж байна гэдэг саналыг надад тавьсны дагуу миний бие өнгөрөгч 8 дугаар сард Испанийн Сеговья хотыг зорьж  Монголын балетын тухай илтгэл тавьсан. Хуралд оролцсон олон орны зарим урлагийн томчууд Монголыг зөвхөн мал аж ахуйн орон гэж мэдэхээс биш дэлхийн сонгодог урлаг хөгжсөн чадварлаг уран бүтээлчидтэй улс гэдэг талаар төдийлөн мэддэггүй байсан гэж ярьж байлаа. 55 жилийн түүхтэй дэлхийн болоод үндэсний сонгодог бүтээлийг үзэгчиддээ мэргэжлийн өндөр түвшинд толилуулдаг эрдмийн их театртай улс гэдгээ харуулсандаа сэтгэл өндөр байна. Олон орны мэргэжил нэгтнүүдтэй харилцаа холбоо тогтоох олон хүмүүстэй танилцсандаа ч таатай байна. Мөн хатагтай Н.Болормаа болон тус төвийнхөнд талархалаа илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Хамтран ажиллахдаа таатай байх болно. Ирэх жил төлөвлөсөн ажил их байгаа. Театртаа төдийгүй хамтарсан айлчилсан тоглолтуудыг хийх бодолтой байна даа. 


-Таныг  сэтгүүлзүйгээр суралцаж байгаа гэж сонссон. Яагаад энэ мэргэжлийг давхар эзэмшихээр шийдсэн нь сонирхол татахгүй байж чадсангүй? 


- Эхээс төрсөн бие галбираа эзэмшсэн мэргэжил, боловсролоороо чадавхижуулж Эрдмийн их театрынхаа тайзаа эрэмблэнхэн бүжих жүжигчидтэйгээ эгнүүлэх олон жил гоёлоо, элбэрэлт эх, энэрэлт хань болоод эд хөрөнгө, эрдэнэсээр ч биеэ чимлээ.  Ирэх 50-60 насныхаа ойд өөрөө өөртөө эрдмийн цол, боловсролоор бэлэг баръя гээд " хэнхэглээд" явж байна.    Үндсэн мэргэжил маань балетын жүжигчин, удаахи мэргэжил минь олон улсын харилцаа боловч гэр бүлийнхээ хүнтэй хамтраад Европ, Америк, Азийн орнуудаар явж 90 гаруй цуврал нэвтрүүлийн найруулага, монтаж, редактор, зураг авалтыг хийн UBS ТВ-ээр гаргасан. Удахгүй европын орнуудын түүх, соёл, шинжлэх ухаан, ахуй амьдралын тухай дараагийн цувралуудаа мөн үргэлжлүүлэн үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа ороод байна.  Монголын сонгодог урлагийн томоохон төлөөллүүдийн тухай  ч хоёр сайхан нэвтрүүлэг хийсэн. Хүмүүс санаж  байгаа байх. “Балетаар  овоглосон ардын Ганбаатар” нэртэй балетын домогт жүжигчин О.Ганбаатар багшийнхаа болон Монгол Улсын гавьяат жүжигчин нэрт балетчин Норовын Баатар гуайн тухай "Монголын балетын хаан" гэсэн нэвтрүүлгүүд юм. Эндээс урлагийн тухай, уран бүтээлчдийн тухай нэвтрүүлэг хийх боломжтой юм байна гэж харж соёл урлагийн чиглэлийн сэтгүүлч болвол илүүдэхгүй гэж бодлоо. Хүмүүний амьдралыг хуулбарлах ертөнцөөр өргөмжлөгдсөн хөгжмийн тодотголт театрынхаа нийт хүн төрөлхтний сод болсон түүхт уран бүтээлүүд түүнийг амилуулагч уран бүтээлчдийн тухай таниулан, үзэл бодлоо хуваалцах нь өөрийн зүгээс урлагтаа оруулах хувь нэмэр  гэж бодсон юм. Сурах, судлах зүйл хэдий их ч  сэтгүүлч болохоор МУЭИС-ын босгыг алхсан. Зориг зүрх хүрэхгүй эмээн дөхөхөд зөв зүйл бодож яваа  юм байна гэж урамшуулсан эрдэмтэн багш Доктор, профессор Ц. Пүрэвсүрэн, Монголын Уран зохиолын Академийн ерөнхийлөгч, нэрт зохиолч, сэтгүүлч, шүүмжлэгч Доктор, Профессор  Долгорын Цэнджав багш нарынхаа нэрийн сонсож бөхөсхийн хүндэтгэж, хүүрнэхийг нь сонсож бахдан шимтэж, хийснийг судлан  бахархан шүтэж сонгосон сэтгэл, хүлээлгэх үүргийг нь хөсөрдүүлэхгүй юмсан гэж их ажлын хажуугаар чармайж явна.  


-Урлагийн, тэр тусмаа балетийн урлагийн хүний тань хувьд асуухад амьдрал гэж юу вэ? 


-Миний хувьд уран бүтээл туурвиж байх хугацаандаа тайзан дээрээ олон янзын дүр бүтээж байлаа. Тэр болгоноо эргэцүүлэн бодож, тунгааж ирсэн. Улмаар амьдрал бол ерөөсөө сайн сайхан бүхэн дээр л тогтдог юм байна гэж ухаарсан. Бас амьдралын  цаг хором болгон үнэтэй юм байна гэдгийг бүр багаасаа л мэдэрч ойлгосон. Амьдрал бол цаг хугацаа юм шүү. Алтаар ч үнэлэмгүй үнэтэй цаг хугацааг хий дэмий битгий үрээсэй захих дуртай. Амьдрал гэдэг бол дуусашгүй мэт төгсгөлт түүх. Уран бүтээлчийнхээ хувьд ч тэр, хувь хүнийхээ хувьд ч тэр амьдрал миний хувьд:

 Үсэг үсгээр хэлхэгдэх үсгийн чуулган

Үг үгээр холбогдох үйлсийн тодорхойлолт

Өгүүлбэр өгүүлбэрээр хүүрнэгдэх өнгөрсний тайлбар

Өнгө өнгөөр ч ялгагдах үйлийн үр

Хором хормоор тоологдох эргэшгүй хугацаа

Мөч мөчөөр хэмжигдэх маргашгүй өмчлөл

Цаг цагаар ургашлах зогсошгүй тэмүүлэл

Цулбуургүй дүүлэх дуусашгүй мэт төгсгөлт түүх


-Цаг зав гаргаж ярилцсан танд маш их баярлалаа. Танд сайн сайхныг хүсэхийн ялдамд сонгодог урлагийг хөгжүүлэх үйлст тань улам их амжилт хүсье.


Д.Лхагвадорж



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    2 сар, 3 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    2 сар, 3 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


Сайхан ярилцлага болжээ. Амжилт хүсье!


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


ALBAKER    3 сар, 2 долоо хоног [93.65.89.201]


Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com


Зочин    3 сар, 3 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 3 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 3 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 3 долоо хоног []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    3 сар, 3 долоо хоног [103.26.194.197]


цогзолмаа гуайн бэр ш дээ


Зочин    3 сар, 4 долоо хоног [124.158.110.82]


нээрэн хавьд балет үзсэнгүй. нэг зав гаргая


Зочин    4 сар []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    4 сар []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    4 сар []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    4 сар []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    4 сар []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    4 сар []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    4 сар []


балетчид цаанаа л гоё шүү


Зочин    4 сар []


балетчид цаанаа л гоё шүү