Нийгэм


116 дугаар сургуулийн сурагчдад 450 ширхэг Брайль ном хандивлав

1 сар TIMES.MN

“Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагаас "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй" төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлжээ . Энэхүү төслийн зорилго нь нийслэлд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн боловсролын сургуульд сурч өөрсдийн нөөц бололцоогоо хөгжүүлэхэд чиглэх юм.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагатай хамтран 116 дугаар тусгай сургуулийн сурагчдад брайль бичиг бүхий ном гардуулав. Тус сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог улсын хэмжээний ганц сургууль. Энэ хичээлийн жилд 21 аймаг, есөн дүүргээс нийт 107 хүүхэд суралцаж ,15 бүлэг хичээллэдэг байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.