Аналитик


Суудлын төлөө магтаалд бялуурсан 10 хоног

1 жил, 2 сар TIMES.MN


Ж.Эрдэнэбатын буюу мэргэжлийн гэж тодотгоод ч сайныг бага сонссон Засгийн газар  үүрэг гүйцэтгэгч болоод 10 хонож байна. “Явах хүнээр ачаа бүү татуул” гэдэг үгийг энэ өдрүүдэд хэнбэгуайн ч эргэн санасангүй.  Багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр тэмцэлд нэгдэж байгаа нь үүрэг гүйцэтгэгч нарт  цочроо өгсөнгүй. Төрийн байгууллага яам тамгын газар, агентлагуудад өнөөдөр ажил урагшилж байгаа, дорвитой шийдвэр гарч байгаа нь үгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай энд дурдах илүүц. Ийм нэг намрын өдрүүд үргэлжилж байна. 


Харин энэ 10 хоногт МАН-ын фракциудын тэмцэл, тэр дундаа Ерөнхий сайдын суудлыг хүссэн хоёр гуравхан хүний хэрүүл л хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиэл орчноор цацагдаж байна. Тодруулбал, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж. МАН-ын гишүүд энэ хоёр хүний талд орж хуваагдчихаа байгаа юм шиг.   


Ц.Нямдорж 2007 оны зургадугаар сард орондоо хууль зассан асуудлаасаа болж огцорсон. 2000 оноос хойш үргэлж ээрч байгаа  хятадыг тагнуул гэх сэжиг дагалдаастай. Үүнийг нь өнөөдөр сошиэл орчинд өдөр бүр сануулж байна. Харин хариуд нь МАН-д ганцхан үнэн үгтэй улстөрч бий. Мэдээж Ц.Нямдорж. МАН-ын дотор болохгүй байгаа бүхнийг уудалдаг.  Засгийн  газар огцроход хамгийн ихээр нөлөөлөсөн 60 тэрбумын хэргийг эвлүүлэг биш гэдгийг хэлж чадсан хүн хэмээн  зарим нэг хэвлэлд магтаж байна. Сошиэлийн багийнхан ч Эрдэнэт үйлдвэр, 60 тэрбум дээр үнийг хэлсэн ганц хүн гэдгээр түүний өмнөх хар мэдээллийг цайруулах гэж хичээж байна. 


У.Хүрэлсүх Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглосон хэрэгт холбогдсон. Төрийн ордонд Э.Мөнх-Очир, Г.Баярсайхан нарт шанаа өгч байсан. Улстөрийн эгзэгтэй үед алга болчихдог, сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан  хэмээгдэж буй тэрээр энэ бүх хэл амыг  Шадар сайд хийсэн хугацааны хэдхэн үйлдлээр цайруулах гэж хичээж байх шиг. Улс оронд гал түймэр гарахад үед ерөнхийлөгчтэй хоёулахнаа гал унраав. Сахилга хариуцлагагүй албан тушаалтнуудыг өрөөндөө дуудаж загинасан гээд  Ж.Эрдэнэбатын Засгийн газрын ганц ажил хийсэн, шударга сайд нь болж таарч байгаа. Тиймээс Ж.Эрдэнэбат нь түүнийг мөрдүүлэхээр захиалга өгсөн бололтой юмдаг.  Ийм мэдээллийг нийгэмд өгч байна. 


Засгийн газар огцорсны дараа Ц.Нямдорж, У.Хүрэлсүх хоёроос өөр Ерөнхий сайд  харагдахгүй байна гэж байсан бол өчигдрөөс У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Ц.Нямдорж УИХ-ын дарга болох нь. Энэ хамгийн сайн шийдвэр. Тэд хоршиж ажиллавал улс орноо дор нь өргөөд босгочихно гэх болж. МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд хуралдана. Энэ өдрийг хүртэл магтаалын бялууралдаа дахин юу эсийг нэмэхийг мэдэхгүй. 


Ямартай ч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэл амаа сайн олдог, ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй ижил имижтэй болж таарлаа. Ц.Нямдорж хамгийн хатуу бөгөөд шударга үгийг хэлдэг. Хятадын тагнуултай ямар холбоогүй цэвэр хуульч. Төрчихсөн УИХ-ын дарга болж таарч байна. 


МАН-ын Бага хурлын гишүүдийн  мэргэн ухаан асуудлыг хэрхэн шийдэхийг хүлээх үлдэж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Бага хурлын гишүүд нь дээрх  хоёр дүр бус өөр хувилбарыг эрэлхийлж байгаа. Эрх ашгийн төлөө гал усруу орчихдог, чөтгөртэй ч нөхрлөдгүүдээс залхжээ. 


Д.Тэнгис





Холбоотой мэдээлэл


АУДИТ ба АСЕМ
АУДИТ ба АСЕМ
5 өдөр, 15 цаг
Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
3 долоо хоног, 4 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 жил, 1 сар [124.158.124.142]


УЛСЫН ХҮН АМЫН ДИЙЛЭНХ НЬ ХОТОД АМЬДАРЧ БАЙГАА БОЛОХООР ХОТЫНХОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ БАРИХ НЬ ЗӨВ. ТҮҮНЭЭС БИШ ХӨДӨӨНИЙ БАНДААЖНААС САЛЖ ЧАДААГҮЙ, ЭСВЭЛ ӨӨРИЙГӨӨ ЧАГНУУЛЖ ШОУДДАГ, МУРУЙТАЙ ТОГЛОГЧИД ТӨРИЙН БОДЛОГО, УЛСЫН ХӨГЖЛИЙГ МЭДЭХГҮЙ.


Зочин    1 жил, 1 сар [124.158.124.142]


НАМЫН НЭР ХҮНД, ЭВ НЭГДЭЛ ДЭЭР ДӨРӨӨЛЖ, ӨӨРСДИЙН ЭРХ МЭДЛИЙН ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ ГЭЖ,ӨӨРСДИЙН БАЙГУУЛСАН ЗАСГАА УНАГААСАН 31-ЭЭС НЭГ Ч ХҮНИЙГ ЕРӨНХИЙ САЙД, САЙДААР ТОМИЛЖ БОЛОХГҮЙ. МӨН ДЭД САЙД НАРЫН ОРОН ТООГ ХАСЧ, ЗАСГАА ОГЦРУУЛСАН 31 ТӨРИЙН АЛБАНД ШАХСАН ТӨРӨЛ САДАН, НАЙЗ НӨХДИЙГ ХАЛАХ ЁСТОЙ. ХҮРЭЛ НАРЫН 31-Т ӨӨРИЙН НАМЫН ГЭРТ АН-ЫН НӨХДҮҮДИЙГ БААЛГАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. ТЭР БААСЫГ НЬ ӨӨРСДӨД ҮҮРҮҮЛЭЭД НАМААС ХӨӨЖ ЯВУУЛАХ ЁСТОЙ. ШУНАЛАА ХЯЗГААРЛАЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС ЗАСАГ УДИРДЖ ЧАДАХГҮЙ. ХҮРЭЛБААТАР ОУВС-Д ОРОХЫГ ХАМГИЙН ИХ ШААРДСАН. ТЭГЭЭД ОУВС-ЫН ШААРДЛАГААР ОЛОН ТАТВАР НЭМСЭН. ГЭТЭЛ ХҮРЭЛБААТАРЫН ЗАСГАА ОГЦРУУЛАХ ШААРДЛАГАД ТАТВАР НЭМСЭН НЬ ГОЛ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН. ЭНДЭЭС ҮЗЭХЭД ЗАСАГ ОГЦРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ИХ ЭРТНЭЭС ЭХЭЛСЭН НЬ БАТЛАГДАЖ БАЙГАА ЮМ. БАС ХҮРЭЛБААТАРЫН ОРОН ГАРНЫГ ГЭРЧИЛЧИЛЖ БАЙНА. МӨН ХҮРЭЛ НАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-Д АЖИЛЛАСАН НЬ МЭНХБОЛД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХВОЛ ТӨЛӨВЛӨГӨӨ НУРНА ГЭЖ ТООЦООЛСОН. ЗАСГАА ТӨРИЙН АЛБАНЫ ДАДЛАГА ТУРШАЛАГАТАЙ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭР БҮРДҮҮЛЭХИЙГ МАН-ЫН ЖИРИЙН ГИШҮҮД, АРД ТҮМЭН БИД ХҮСЭЖ БАЙНА. .


Зочин    1 жил, 2 сар [150.129.141.60]


Топор хүнийг хайрладаггүй болохоор бүтэхгүйгээ. ард түмнээ хайрлахгүй. Нямдорж бол бүр бишээ. МАН-д зөндөө олон сайн хүмүүс байна тэд яагаад гарч ирдэггүй юм бэ. боловсон хүчний цангаанд орсон гэж харахгүй байна.


Зочин    1 жил, 2 сар [66.181.165.36]


энэ 2 хүний аль нь ч хийж чадна гагцхүү сайд нараа зөв томилж,яамдын ТНБД аа даруй солих хэрэгтэй мэргэжлийн,давхар дээлгүй хүнээр сайд дарга нараа тавьбал ажиллаж чадахгүй юм байхгүй хамгийн гол нь шударга ажиллах хэрэгтэй шүү дээ