Эдийн засаг


Мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны есдүгээр сарйн 15-ны өдөр буюу өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ.


Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн зургадугаар сард хуралдаж бодлогын хүүг хоёр функтээр бууруулж, 12 хувь болгох шийдвэр гаргасан билээ. Инфляци энэ онд зорилтот төвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага, зорилтод төвшнөөс давж гарахааргүй байна гэж Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл үзсэн байна.


Мөн Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шийдвэрийг тавдугаар сард гаргаснаар валютын дотогшлох урсгал нэмэгдэж, нөгөө талд гадаад худалдаа сайжирч байгаа нь төлбөрийн тэнцэл эерэг үзүүлэлттэй гарч байгаа билээ. Мөнгөний бодлогын зөвлөлийн албан ёсны шийдвэрийг удахгүй хүргэх болно.


Эх сурвалж: Монголбанк



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.