Нийгэм


Харааны гажгийг зургаан наснаас өмнө эмчлэх ёстой

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN


Монгол Улсын хэмжээнд хүүхдийн харааг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай “Үндэсний мэдээллийн төв”-д өчигдөр мэдээллээ. Хуралд ЭМЯ-ны мэргэжилтэн М.Оюунчимэг, “Монголын нүдний эмч нарын нийгэмлэг”-ийн тэргүүн Ч.Чимгээ, ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Цэнгэлмаа, “Хүүхдийн нүд судлал ба хяларын нийгэмлэг”-ийн тэргүүн, ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч М.Алтанхүү нар оролцсон юм. Дэлхийн улс орнуудад жил бүр ойролцоогоор 500 мянга гаруй хүүхэд сохорч байгаа нь эрүүл мэндийн салбарт нэн тулгамдаж байгаа асуудлын нэг юм.


Мөн манай улсад хийгдсэн судалгаагаар хүүхдийн нүдний сохролт, хараа муудах шалтгаан жил ирэх тусам өсч байгаа нь Азийн орнуудтай харьцуулахад 0.19/1000 ногдож байгаа нь хүүхдийг сул хараа, сохролоос хамгаалах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь, насанд хүрсэн хүнийхээс илүү хүүхдийн нүд эмзэг, мэдрэмтгий байдаг Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ нүдийг багаас нь хайрлах, энэ талын мэдлэг, мэдээлэлтэй болох, хүүхдээ оношилгоо эмчилгээнд хамруулах, хот, хөдөөгийн өрхийн эмч, сургууль цэцэрлэгийн эмч нар энэ талын мэдлэг мэдээллээ дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байна гэдгийг онцлов. Сүүлийн жилүүдэд ялангуяа 3-5 насныхан дунд харааны эмгэг эрс ихсэж,  бага наснаасаа залхуу нүдтэй, харааны гажигтай болох нь ихэсч байгаа аж.  Иймд жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийг хүүхдийн харааг хамгаалахад зориулъя гэдгийг уриалж байна. 


Б.ТУУЛ

Эх сурвалж: www.polit.mn



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.