Нийгэм


Энэ жилийн хамгийн залуу тэргүүний сэтгүүлчээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ч.Мөнхзул шалгарлаа

6 өдөр, 13 цаг TIMES.MN

 Сэтгүүл зүйн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Балдорж” шагнал гардуулах ёслолын ажиллагаа ес дэх жилдээ энэ сарын 12-ны өдөр /2017.09.12/ “Улаанбаатар” зочид буудалд зохион байгуулагдлаа.


Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн жилээс эхлэн Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” уралдаанд бүтээлээ ирүүлж, залуучуудынхаа дуу хоолойг олон нийтэд хүргэх, идэвх оролцоог нь нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа хамгийн залуу сэтгүүлчийг “Тэргүүний Залуу Сэтгүүлч” цол тэмдгээр шагнадаг уламжлалтай болсон.




Энэ жилийн хамгийн залуу тэргүүний залуу сэтгүүлчээр Монголын үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонины Экологи, олон улсын мэдээллийн албаны дарга Ч.Мөнхзул шалгарлаа. Шагналыг МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Бэлгүтэй гардуулан өгсөн юм. Ч.Мөнхзул нь 2012 онд МУИС-ийг Утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн. 2012 оноос “Өнөөдөр” сонины нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2015 оноос Экологи, олон улсын мэдээллийн албаны сэтгүүлч, 2016 оноос тус албаны даргаар ажиллаж байна.


Түүний хувьд энэ жил анх удаа сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” уралдаан бүтээлээ явуулсан байна. 2016 оны “Тэргүүний Залуу Сэтгүүлч” цол тэмдгээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Л.Ганчимэг шалгарч байсан юм. Тэрээр энэ жил “Аавын эзгүйд” реалити сурвалжлагаараа дэд байранд шалгарлаа.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.