Энтертаймент


Кино бүтсэн түүх: Манжийн эсрэг тэмцсэн ШИЛИЙН САЙН ЭРЧҮҮД

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

"Монголчуудыг Монголоор нь хядуулах гэсэн Манжийн хар санааг чи мэдэж байгаа шүү дээ" хэмээх зүрх зүсэм үгсийг МУГЖ Г.Золбоот хэлнэ...

Энэ үгсийг Манжийн эсрэг боссон шилийн сайн эрсийн тухай "ЗҮРХНИЙ ХИЛЭН" түүхэн уран сайхны "КИНО БҮТСЭН ТҮҮХ"-ийн дөрөв дэх цувралаас үзэх боломжтой.

Найруулагч Б.Тамир энэ удаагийн хэсэгт Манж, Хятадыг салгаж ойлгох хэрэгтэйг, монголчууд Манжийн дарлалын үед ямар гай зовлон дундуур туучин амьдарч байсан тухай ярьжээ.

Мөн жүжигчид тоглосон дүрийнхээ талаар ярьсан бөгөөд Б.Баярбат Манжийн эсрэг тэмцэж байгаа Эрболд хэмээх шилийн сайн эр, Б.Барслхагва  Фунь Жоу хэмээх Манжийн амбан захирагч, жүжигчин Ж.Алтаншагай Жамъян жанжны дүрд тогложээ.

Мөн дүрүүдэд:

  • Э.Алдар /СТА/
  • Б.Батсайхан /СТА/
  • Б.Ганчулуун
  • Э.Одбаяр
  • Э.Долгор /СТА/
  • С.Идэрмаа нар тогложээ.

Тус киноны түүх, манж хэлний зөвлөхөөр МУИС-ийн багш, түүхч Ц.Цэрэндорж, хэл шинжлэлийн ухааны доктор М.Баярсайхан нар ажиллажээ.

Энэхүү кинонд "Фантастик" продакшн, "F Studio", "Монгол Контент" ХХК  хамтран ажиллалаа.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.