Шар


Леди Гага эрүүл мэндийн шатгаанаар урлагаас түр завсарлана

6 өдөр, 14 цаг TIMES.MN


Леди Гага эрүүл мэндийн шалтгаанаар дуу хөгжмөөс түр завсарлах болсноо мэдэгдлээ. Тэрээр “фиброз” өвчний улмаас уран бүтээлээсээ холдож амрах болсон тухайгаа Нетфликс” телевизэд өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй ярьжээ. Энэ өвчин нь ядарч сульдах,булчин шөрмөс татах,  ой санамж муудуулдаг аж. 31 настай дуучин маань энэ өвчний талаарх  мэдлэгээ дээшлүүлэх болон түүнтэй адил зовж шаналж байгаа хүмүүстэй холбогдохыг хүсч буйгаа  илэрхийлсэн байна. Леди Гага бороотой үед тоглолтын бэлтгэлээ хийж байгаад бэртсэн бөгөөд улмаар тоглолтоо цуцлахад хүрсэн юм.

Дуу хөгжмөөс завсарласан хэдий ч Гага бусад ажлаа үргэлжлүүлэн хийх гэнэ. Тэрээр ирэх оны 9-р сард нээлтээ хийх “A star is born” кинонд тоглож байгаа билээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.