Энтертаймент


Тэяан: "Big Bang" хамтлагт орсноор би өнөөдрийн Тэяаныг бүтээсэн

6 өдөр, 15 цаг TIMES.MN

Өмнөд Солонгосын дэлхийд данстай хамтлагуудын нэг болох "Big Bang" хамтлагийн гишүүн Тэяан (Taeyang) 29 настайдаа дэлхийг тойрон аялан тоглолт хийж , сая сая шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж яваа. Тэрээр К-Поп ертөнцөд соло уран бүтээлээрээ амжилт гэж юу болохыг тодоор харуулсан шилдэг "од". Тэяан Billboard -д  өгсөн ярилцлагадаа "Миний хувьд "Big Bang" хамтлагийн гишүүн болсон нь хамгийн зөв шийдвэр байсан. Энэ хамтлагт орсноор би өнөөдрийн Тэяаныг бүтээж чадсан гэв. Ингээд түүний ярилцлагыг тоймлон хүргэе.


Тэяан: Үзэгчид, шүтэн бишрэгчдийнхээ өмнө би өөрийнхөөрөө байхыг л хүсдэг


Би өөрийгөө маш энгийн бас шударга хүн гэж боддог.  Бусад одуудтай харьцуулбал би бага зүйл хийсэн, яагаад гэвэл би их шударга хүн. Би үзэгчдийн өмнө зөвхөн өөрийнхөөрөө байхыг л илүүд үздэг. Уран бүтээлч залуу маань "Тэяан гэх тайзны нэр болон өөрийн жинхэнэ нэр болох Дун Ёнбэ (Dong Youngbae) нарын хооронд жижигхэн ялгаатай хэмээгээд Тэяаныг микрофон, тайзны будалттайгаар төсөөлдөг бол амьдрал дээрх Ёнбэд энэ бүхэн байдаггүй. К-поп ертөнцийн хамгийн алдартай хамтлагт 11 жил ажилласан нь түүний Нью Йоркт хийсэн тоглолтыг амжилттай болоход нөлөөлсөн нь гарцаагүй. Тэрээр BIGBANG-ийн шилдэг дуунууд болох "Bang Bang Bang" "Fantastic Baby" болон "Last Dance"-ийг дуулсан нь дэлхийд од болгож чадсан. 


             


Тэяан: Өмнөд Солонгосын эрчүүдийн адилаар цэрэгт явна




Тэяан үргэлжлүүлэн ярилцлагадаа би бусад Өмнөд Солонгос эрчүүдийн адилаар цэрэгт явж өөрийн үүргийг биелүүлнэ хэмээн даруухан инээмсэглэн хэлсэн юм.


Тэяан: Миний цомог Өмнөд Солонгосын чартуудад амжилт олоогүйг мэдэхийг хүсэж байна


"Би жилийн эхнээс л цомог гаргахын тулд илүү шаргуу ажилласан. Үнэн хэрэгтээ 2014 онд "Rise" цомгоо гаргасныхаа дараа чөлөөт цаг гарвал шинэ дуун дээрээ ажилладаг байсан. Би аливаа зүйлийг хийж дуусгаад  дахин шинэ зүйл эхлүүлэх дуртай. Үүний адилаар "Rise" цомгийн дараа үзэгчдэд өөр шинэлэг зүйл мэдрүүлмээр санагдсан. Харин "White Night" цомгоороо өөрийнхөө өөр нэгэн хувилбарыг үзэгчдэд харуулахыг зорьсон. Би өөрийн хөгжмийн цар хүрээгээ тэлж өөртөө эзэн нь байхыг хүссэн. Тиймээс би хөгжмөөр дамжуулан фэнүүддээ шинэлэг бас бодитой мэдрэмж төрүүлж чадсан болов уу хэмээн бодож байна.




Үүнд уянгалаг, эсвэл догь хэмнэлтэй гээд л хөгжмийн олон төрлийг багтаахыг хичээсэн шүү" Түүний цомогт багтсан "Darling" хэмээх уран бүтээл нь үнэн хэрэгтээ BIGBANG-ийн "MADE" цомогт зориулагдсан байжээ. Гэвч тухайн үед уг дууны ая нь төлөвлөснөөр болоогүй тул хамтлагийн цомгоос хасжээ. Хожим тэрээр энэ дууг сонсоход яг л "Eyes Nose Lips" шиг гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж байсан тул өөрийн цомгийн гол дуу болгосон аж.


Тэяан: Дэлхийг тойрон аялан тоглосон нь миний карьерын хамгийн сайхан үе


Тэяаны "White Night" цомог нь Billboard-ийн "World Album" чартад орж чадсан бөгөөд хоёр долоо хоногийн турш тогтвортой байсан юм. Гэвч Өмнөд Солонгосын чартад төдийлөн тогтвортой байгаагүй аж. Энэ тухайд тэрээр бидэнд хандан "Миний цомог яагаад Өмнөд Солонгосын чартуудад амжилт олоогүйг үнэхээр их мэдэхийг хүсэж байна. Би цомогтоо сэтгэл хангалуун байгаа. Дэлхийг тойрсон аялан тоглолт, миний цомогт багтсан дуунууд гээд л бүх зүйл үнэхээр гайхалтай байсан. Энэ бол миний карьерын хамгийн сайхан үе."Өмнөд Солонгосын уран бүтээлч хүний хувьд одоогийн байдлаар надад улсынхаа чартад орох нь хамгийн чухал. Магадгүй хүмүүс одоо ойлгохгүй байж болох ч хожмын нэг өдөр тэд миний дууг сонсох байх гэдэгт итгэж байна.


Эх сурвалж. Billboard.com





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.