Нийгэм


Энэ өвөл нийслэлийн эмнэлгүүд нэг ч хүүхдийг шалан дээр хэвтүүлэхгүй гэв

6 өдөр, 16 цаг TIMES.MN

Энэ өвөл томуугийн дэгдэлтийн үеэр нийслэлийн эмнэлгүүд хэвтэн эмчлүүлэхээр ирсэн хүүхдүүдийг шалан дээр хүлээн авахгүй байхаар бүх бэлтгэл ажлыг хийж дууссан талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээллээ.


Жилийн жилд хүйтний улиралд хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхээ больж, өвдөж зовсон хүүхдүүд эмнэлгийн хонгилд гудас дэвсэн хэвтдэг. Өнгөрсөн жил л гэхэд хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрч, Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүүхдийн тасагт 30 орыг нэмэлтээр ажиллуулж байсан билээ.


Улаанбаатар хотын эмнэлгүүд 1600 орчим орны фондтой. Томуугийн дэгдэлтийн үед эмнэлгүүд ачааллаа 80 орчим хувь хэтрүүлэн өвчтөн хүлээж авдаг. Тэгвэл энэ байдлыг харгалзан энэ жил нийслэлээс “Оюутолгой” ХХК-тай хамтран 30 эмнэлгийн зориулалтын ор, 250 зөөврийн ороор эмнэлгүүдийг хангасан байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.