Нийгэм


Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Намрын тэргүүн сарын шар бич сарын зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 06.35-19.07

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Ус

Аргын тооллын 9 сарын 14, Бархасвадь гараг. Билгийн тооллын 24, Хэрцгий одтой, хөх луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич, жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.