Нийгэм


Улаанбаатарт 20 хэм дулаан

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи  зүүнээс секундэд 6-11 метр.  Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Архангай, Хөвсгөлийн  хойд хэсгээр  шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус,  бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.


ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.


ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.