Зураг & Видео


Фото: 108 метр зээгт ширмэлээр урласан "Монголын нууц товчоо"

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Монголын нууц товчоог 108 метр эсгий ширмэлээр урласан бүтээлийг өнөөдөр Сүхбаатарын талбай дээр олны хүртээл болголоо. Энэхүү түүхэн бүтээлд 21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид оролцож, энэ оны гуравдугаар сард дуусгажээ. 108 метр урттай, 1.8 метр өндөртэй дүрслэх урлагийн уг бүтээлийг Дэлхийн дээд амжилтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж. Тус урлагийн бүтээлийг хийхэд дан ганц Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг Монгол туургатнууд гар бие оролцсон байна. "Монголын нууц товчоо" бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан давуу оржээ. 


Ингээд 108 метр эсгийгээр урласан "Монголын нууц товчоо" бүтээлийн хэсгээс сонирхоцгооё.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр [202.21.106.164]


харин тийм хаана сайхан чигээр нь хадгалж олны хүртээл болгох юмбол


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Saihan buteel boljee. Tegeed uuniigee haana bairluulah bolj baina.