Нийгэм


Уурхайчид цалингаа нэмүүлэхийг шаардлаа

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ил уурхай Үйлдвэрчний Эвлэлийн Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос хэвлэлийн хурал хийлээ. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн баялгийг бүтээгч уурхайчид шилэн дансыг хэрэгжүүлж ажиллах болон цалин хөлсөө нэмэгдүүлэхээр албан шаардлагыг хүргүүлж, тэмцлийн хэлбэрт шилжсэн талаараа мэдэгдэв.


"Эрдэнэт" үйлдвэрийн Ил уурхайн хороон дарга П.Баттөр: Баялагийг бүтээгч уурхайчид Эрдэнэт үйлдвэрийн захиргаанд дөрвөн шаардлагыг тавьсан. Нэгт Үйлдвэрийн захиргаа шилэн дансны хуулийг бүрэн төгс хэрэгжүүлэн ажиллах, хоёрт уурхайчдын үндсэн буюу цаг зэргийн тарифт цалинг 15 хувиар нэмэгдүүлэх, гуравт өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зэсийн үнийн урамшуулал олгох журмын дагуу нийт ажилчдад урамшуулал олгох, дөрөвт барилга засварын цехийн ажилчдын цалин 2017 оны тавдугаар сарын нэгний өдрөөс арван хувиар нэмэгдүүлэн бодож олгох ёстой. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, ажил хаялт зарлан тэмцэх болно. Дэлхийн жишиг үйлдвэр гэж ярьдаг газар ажилчдадаа дэлхийн жишигт нийцсэн цалин өгөх ёстой" гэв.


Мөн тэд "Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж байхад цалин нэмэх ёстой. Нэг тонн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 7,000 долларт хүрсэн. Нэг жилийн хугацаанд төгрөгийн худалдан авах чадвар 25 хувиар буурсан. Үүний улмаас уурхайчдын цалин мөн адил 25 хувиар буурсан. Энэ цалинг нэмэх нэг үндэслэл юм. Үйлдвэрийн ажилчид бусад үйлдвэрийн ажилчидтай харьцуулахад цалин хөлсний хэмжээ бага байгаа нь хөдөлмөрийн хөлсний үнэлэмжээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэдгийг харуулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалаа доллараар зардаг. Орлого нь доллараар орж ирдэг. Харин цалингаа төгрөгөөр тавьдаг. Долларын ханшнаас олсон ашгийн зөрөөг цалин дээр нэмэх бүрэн боломжтой" гэлээ. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


ajilchid ihenh zeeltei , alban tushaaliin daramt shahalt ihtei, arai l uildver bolson shtee, zaluuchuudiig ni harahaar orovdoh yumdaa,,,,,


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


800,00- 1,500,00 ajilchid ni arai denduu baga avdag sh tee ,, hund hortoi nohtsol, darga nar ni dandaa hudal medeele ogdog , huuchnii ondor tsalintai erdenet uildver bish bolson shuu dee,,,toroos torson terbumtanguudiin saaliin unee bolson sh tee, odoonii zahirluudiig solimoor bn, uildveree meddeg humuuseer dotroos ni udirlagaa tavimaar bn, tetgevert garsan huneer zahiral tavimaargui bnaaa


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


Erdenetiin ajilchid denduu hultsengui humuus yumaa, darga nar ni bayajaad , ajilchid ni ovchin huraagaad horoo ideed baij bh yumdaa


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


ajilchid ni nasaaraa ovchin huraagaad uhne, irsen zahirluud ni nasaaraa ideh hooloo tsugluulaad butsna bustna hen ni buyan huraaj hen ni nugelee uureh boldoo!!!!!!!!!!!!


ajilchin    1 долоо хоног, 3 өдөр []


badamsuren gej nair naadam hessen tetgeveriin hogshingoor zahiralaa hiilgehee bolimoor yumaa ajilchdaa er boddoggui sonin gar neg bnaa,.. 570 -n uneer altan emeel avaad bayarhaad yavna gesen, end tend handiv ogood yavahaar ajilchidaa bodmoor yumaaa!!


ajilchin    1 долоо хоног, 3 өдөр []


dundach tsalin 1saya 800 bolildoo, dongoj 1saya hurehtei uguitei avdag shtee , ihenh tal ni zeelend tegeed tosviin baiguulaga shig l amidardag , ter darga nar ni l ih tsalin avdag bhdaa,!!!!!


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


Уурхай дээр ажилладаг ажилчны цалин нь хэд юм,


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


Уурхай дээр ажилладаг ажилчны цалин нь хэд юм,