Спорт


Буудлагын "акулууд"-ын халз тулаан Монголд болно

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Монгол Улс олимпийн наадмаас буудлагын спортын төрлөөр медаль хүртсэний 25 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан Монголын буудлагын спортын холбоонооос буудлагын спортын олимп, дэлхийн аваргуудын халз тулааныг есдүгээр сарын 17-нд зохион байгуулах гэж байна.


Олимпийн хошой алт, гурван хүрэл медальт, дэлхийн хошой аварга Болгарын Мария Гроздева, олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн Нино Салуквадзе, олимпийн аварга, олимпийн гурван мөнгө, нэг хүрэл медальт Сербийн Ясна Секарич, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Д.Мөнхбаяр нарын шилдгүүдийн халз тулаанд урьж байна.


Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр нарын спортын түүхэн үзэсгэлэн "Бльюмон" үзэсгэлэнгийн танхим есдүгээр сарын 16-18-нд болно.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.