Нийгэм


“Сонгинохайрхан 25 жил-Эрүүл мэндийн өдөрлөг” энэ сарын 16-нд болно

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд энэ сарын 16-нд “Сонгинохайрхан 25 жил-Эрүүл мэндийн өдөрлөг” болох гэж байна.


Энэхүү өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв болон П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгээс хамтран зохион байгуулах ажээ.


Тус өдөрлөгийн хүрээнд:

· Зүрх судас, зүрхний шигдээс – эмчийн үзлэг

· Мэдрэл, мэдрэлийн мэс засал – эмчийн үзлэг

· Чих хамар хоолой – эмчийн үзлэг

· Нүд – эмчийн үзлэг

· Эрүүл зөв хооллолтын зөвлөгөө

· Эрүүл мэндийн зөвлөмж

· Цусан дахь сахар, артерийн даралт үзэх зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ, мэдээлэл, зөвлөмжийг Сонгинохайрхан дүүргийн ард иргэдэд хүргэхээр төлөвлөжээ.


“Сонгинохайрхан 25 жил-Эрүүл мэндийн өдөрлөг”ирэх бямба гарагт “Соёомбо” кинотеатрын гадна талбайд 10:00–16:00 цагийн хооронд зохион байгуулагдана.


Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.