Нийгэм


Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

ЧДЗДТГ-аас 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, иргэдэд үзүүлж буй нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн анхан шатны болон эмнэлгийн хоёрдогч шатны үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.


Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НЭМГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр, ЧДЭМТ-ийн дарга Ц.Лхагва, эмчилгээ эрхэлсэн орлогч Х.Чинзориг нар болон шүд, лаборатори, сэргээн засах уламжлалт эмчилгээ, эрчимт эмчилгээ, хүүхдийн тасгийн эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо. Түүнчлэн ОХУ-ын Өвөрбайгалийн улсын их сургуулийн захирал Иванов Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойд зориулсан баярын мэндчилгээг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ЧДЭМТ-ийн дарга Ц.Лхагва нарт гардуулсан юм.


Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжүүд:

• Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт цусны ийлдэс сийвэн ялгах центрифуг-1 ш, лаборатоийн хөргөгч-1ш

•Эрчимт эмчилгээний тасагт зүрх зогсох үед зүрхийг цочроогч дефибрилятор-1 ш

•“Дэнжийн мянга” салбарт чих хамар хоолойн үзлэгийн иж бүрдлийн аппарат-1 ш

•“Төв” салбарын хэт авиан оношилгооны кабинетэд 3, 4 хэмжээст өнгөт доплерт хэт авиан оношилгооны аппарат

•Нэгдсэн эмнэлгийн сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасаг, Хүүхдийн амбулатори, “Төв” салбарын сэргээн засах кабинетэд Тархины саажилтыг эмчлэх хөдөлгөөн заслын орчин үеийн дэвшилтэт технологи болох эмчилгээний Адели-8 ш, Атлант-10 ш өмсгөлүүд, давсан утлагын галоингаляторын аппарат-5 ш

•“Төв”, “Хайлааст”, Хүүхдийн салбар амбулаториудад шүдний трубины БОР машины наконечник, шүдний сувгийн эмчилгээний жижиг багаж ариутгагч автоклав-3 ш тус бүрийг олголоо.





Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.