Нийгэм


"ТЭЦ IV"-ийн подстанцын галыг бүрэн унтраахаар ажиллаж байна

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн хашаанд под станцад гал гарсан дуудлага 2017.09.13-ны 12:21 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30 ангиудын зургаан  тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 12:52 цагт гал түймрийн тархалтыг зогсоолоо.




Одоогоор Гал түймэр унтраах, аврах 18, 26 ангийн бүрэлдэхүүн галыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Галын улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.