2017,9-Р Сар,13


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


Эзэнгүй байгаль уйлж байна

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Монголчууд бид эртнээс өвлөн үлдээсэн өргөн уудам нутагтай улс. Тэр дундаа өргөн уудам нутгийнх нь дор хэмжээлшгүй их баялаг байгаа гэж сүүлийн хэдэн арван жил газар нутгаа ухаад эхэлсэн билээ. Гадаад, дотоодын олон компаниуд алт олборлож, Монголын үнэт зүйл малчин ардыг нүүдэллэх газаргүй, мал амьтан, хүн ардыг уух усгүй болгож байна. Үүний эсрэг хэн тэмцэж байна ард иргэд л улаан гараараа тэмцэж байна. Одоо бүр тэдний арга нь нарийсаж нөхөн сэргээлт хийж байгаа нэрээр алт олборлох явдал хэрээс хэтэрлээ.




Тухайлбал, Увс аймгийн Тариалан сумын Бор хавцал, Бургастай зэрэг газарт нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар алт олборлож байсан байна. Энэ талаар аймгийн ХБХ-ын дарга нь 2017.08.24-нд хууль бусаар алт олборлож байсан компаниудыг буулгасан гэх мэдээлэл хийж байсан боловч өнөөдөр нөгөө компаниуд нь алт олборлож байсан газраа цөлмөж дуусгачихаад шинэ газар сүйтгээд эхэлжээ.




Тодруулбал, Шар зүлэг, Сүмбэр ногоон говь, Бодь мөнх групп, Грийн хоме ланд, Ямагата шоужи, ЧинтАуэр зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд, Дарцад хайрханы хишиг, Болор одон дэлгэрэх, Хөх эрхсийн хяр, Цахир хүзүүвч, Тариалан толь зэрэг ТББ-ууд нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар алт олборлож байсан нь тогтоогдсон байна. Эдгээр байгууллагуудыг аймгийн Цагдаагийн газраас шалгаж, заримд нь эрүүгийн хэрэг үүсгэн хуулийн хариуцлага оногдуулахаар ажиллаж байна гэх боловч үнэн хэрэгтээ цагдаа нар нь нинжа гэх энгийн иргэдээ тус компанийн ухаж буй газар руу оруулахгүй арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай  эх сурвалж мэдээллээ.




Энэ жил тус аймагт нийтдээ 66 сая төгрөгийн нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөсөн ч тендерт шалгарсан аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөлүүд үүнийг ашиглан хууль бусаар алт олборлож байна. Харин тухайн аймаг, сумдын дарга нар болоод холбогдох байгууллага нь дүлий дүмбэ оргиод сууж байна. Ганцхан мээрэн гэлтгүй Зааг, Бор хавцал гээд газруудад нөхөн сэргээлт гэсэн нэрээр хууль бусаар алт олборлож байгаа аж. Нутгийн иргэд тэмцэж, уух ус, нүүдэллэх газаргүй боллоо гэж шаардлага тавихад алт олборлож буй байгууллагууд нь та нарт хамаагүй сумын удирдлагуудын зөвшөөрөлтэй гээд ойртуулаагүй байна.




Бургастайд алт олборлож байгаа зарим нэг компанийн ажилчидаас тодруулахад “Хүрэлбаатар гэж хүн мэднэ, бид мэдэхгүй, ирээд 7 хоног алт малтаж байна” гэснээс өөр мэдээлэл өгөөгүй байна. Бүтэн 3 сар алт ухаж, газар нутгийг нь улаанаар нь эргүүлж байхад аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагууд арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай. Увс аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчаас нь тодруулахад энэ талаар мэдээлэл байхгүй сууж байх жишээний.




Энэ асуудал сүүлийн хоёр, гурван жил үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн гурван сар эрчимтэй байна гэж Увс аймгийн иргэд ярьж байна. Өнөөдөр улс оронд эзэн гэж байна уу. Үүнийг хариуцдаг байгууллага, бодлого тодорхойлдог эрх мэдэлтнүүд юу ч хийхгүй харсаар байж хойч үедээ улаанаараа эргэсэн усгүй, модгүй байгалийг үлдээх гэж үү. Байгаль орчин маань эзгүйрч байна. Энгийн малчид, тариаланчид тэмцээд хүчрэхгүй байна.




Энэ талаар БОАЖЯ болон мэргэжлийн хяналтын байгууллагаас тодруулга авч эргэн мэдээллэх болно.

Үргэлжлэл бий... 





Холбоотой мэдээлэл


Эзэнгүй байгаль уйлж байна
Эзэнгүй байгаль уйлж байна
1 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр [103.229.121.145]


Энэ засаг огцорчихсон тэгээд явах гэж байгаа хүн ажил хийхгүй шүү дээ тийм учраас МАН хурдан шинэ засгаа хар хүчнийнхэнийг оролцуулахгүй байгуул чадахгүй бол УИХ-ыг тараая


Зочин    1 долоо хоног, 1 өдөр [103.229.121.145]


Энэ засаг огцорчихсон тэгээд явах гэж байгаа хүн ажил хийхгүй шүү дээ тийм учраас МАН хурдан шинэ засгаа хар хүчнийнхэнийг оролцуулахгүй байгуул чадахгүй бол УИХ-ыг тараая


Зочин    1 долоо хоног, 1 өдөр [103.229.121.145]


Наад машин техникүүдийг нь эвдэж устгаачээ


Зочин    1 долоо хоног, 1 өдөр [103.229.121.145]


Наад машин техникүүдийг нь эвдэж устгаачээ


Зочин    1 долоо хоног, 2 өдөр []


he zee bid mongoloo gesen udirdlagatai boloh ve, darga zarailsan umnuud suitgeh ajil hiihees oor yu bainaa,,,