Зураг & Видео


"Apple" $999 үнэтэй шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Дэлхийд тэргүүлэгч "Apple" компани жил бүрийн энэ сард шинэ бүтээгдэхүүнээ дэлхий нийтэд танилцуулдаг уламжлалтай. Тус арга хэмжээ Калифорнийн Купертино дахь Стив Жобсын нэрэмжит театрт зохион байгуулагдлаа.  "i Phone X" загварыг "i Phone" бүтээгдэхүүний арван жилийн ойд зориулан гаргасан байна. 


             



Энэхүү шинэлэг загвар нь үндсэн товчлуургүй бөгөөд хурууны хээ таних системийн оронд хэрэглэгчийн царайг таньж, цоож нээгддэг болсноор шинэлэг болжээ. "i Phone X" загвар арваннэгдүгээр сарын эхний долоо хоногоос албан ёсоор худалдаалагдаж эхлэх бөгөөд 999-1149 ам.долларын үнээр худалдаалагдах аж.


Нүүр, ар тал бүхэлдээ зурагддаггүй шилээр хийгдсэн. Мөн утасны гадна хүрээ зэвэрдэггүй сайн чанарын материалаар бүтээгджээ. Дэлгэцийн хувьд 5.8 инч, 458ррi цэгийн нягтралтай аж. Нүүр хэсэг бүхэлдээ дэлгэц ямар ч товчлуургүй бүтээгдсэн байна. 






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.