Тайландын захын тосгонд шүдгүй зузаан уруул, нармигар хамар, үсгүй халзан толгойтой Меяа хүү бусдын доог тохуу доромжлол дунд өссөн.
Түүний явсан газар болгонд инээж шоолох хүмүүст яаж хариу өгөхөө удаан болсоны эцэст хүйс солиулах хагалгаанд орж эмэгтэй болох ёстой юм байна гэж ойлгов.
Хэнээс ч юм нэг удаа супермодель гэх үгийг сонссон тэрээр өөрийн гаж царай загварын ертөнцөд гайхалтай тохирно гэдгийг мэдсэн явдал байв.
Хүйс солиулах хагалгааны дараа түүнийг нүүрэндээ гоо сайхны хагалгаа хийлгэх гэнэ гэсэн яриа гарсан ч түүний нэгэн телевизийн ярилцлагаас нүүрэндээ огт мэс ажилбар хүргэхгүй гэдэг нь батлагдсан байна.
Миний хамар, нүд зузаан уруул бол надад заяасан эрхтэн минь юм.
Загварын ертөнцөд гаж содон төрхөөрөө би үүрд үлдэх ёстой гэж боддог хэмээсэн нь бий.
Тайландын загварын тайзан дээр дэндүү омголон алхах Мэяа бүсгүй үнэндээ гайхалтай содон дизайны эзэн байж чаддаг юм билээ.
СайханУул
Сэтгэгдэл