Нийгэм


Үс засуулахад тохиромжтой

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Намрын тэргүүн шар бич сарын долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр

Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно

Наран ургах, шингэх: 06.33-19.09

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Огторгуй

14:26 цагт сар тал болно.

Аргын тооллын 9 сарын 13, Буд гараг. Билгийн тооллын 23, Гөрөөсөн толгой одтой, харагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантөй нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сай. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.