Эдийн засаг


Алтны ханш 1.5 хувиар өсчээ

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Олон улсын зах зээлд алтны ханш нэг жилийн дээд цэгт хүрээд байна. Шаргал металлын ханш баасан гарагт 0.2 хувиар суларсан ч унци нь 1346 ам.доллартай тэнцсэн. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт алтны ханш 1.5 хувиар өсчээ.


Хойд Солонгосын хурцатмал байдал ам.долларын ханшид дарамт болж, алтны ханшийг дэмжээд байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдох үед буюу 2016 оны арваннэгдүгээр сард шар металлын ханш бас эрчтэй өсөж байсан. Тэгвэл Хойд Солонгосын хурцатмал байдлаас үүдсэн алтны ханшийн өсөлт үүнийг давсан байна.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.