Зураг & Видео


ВИДЕО: Жэк Ма "АлиБаба"-гийн төрсөн өдрөөр Майкл Жэксоныг дуурайв

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

"АлиБаба"-г үндэслэгч Жэк Ма "АлиБаба"-гийн 18 дахь төрсөн өдрийн хүндэтгэлийн тоглолтонд алдарт Майкл Жэксоныг дуурайн бүжиглэжээ. Есдүгээр сарын 8-нд болсон уг тоглолтонд Жэк Ма тайзан дээр попын хааныхтай адилхан хувцас өмсөн, баг зүүж гарч ирэн “Billie Jean”, “Black or White”-ийн аянд бүжиглэжээ.


Ма бол театрын урлагийн шүтэн бишрэгч. Тэрбээр өмнө нь компанийнхаа 10 жилийн ойгоор металл хиймэл үс зүүж, хэдэн мянган ажилчдынхаа өмнө "Араатны хаан арслан"-гийн нэг хэсгийг тоглож байжээ. "АлиБаба"-гийн 18 насны ойг ийнхүү тусгайлан тэмдэглэх шалтгаан Жэк Мад бий. Тус компаний хувьцааны үнэ 2017 оны нэгдүгээр сараас хойш тасралтгүй өсч, нийт үнэлгээ нь 400 тэрбум долларт хүрсэн бөгөөд "Амазон"-ыг гүйцэхэд тун бага зай үлдээд байна.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.