2017,9-Р Сар,12


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Энтертаймент


Яруу найрагч Д.Гансаруулын “Цоохор майлзын түүх” ном хэвлэгджээ

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN


“Өдрийн сонин”-ы сэтгүүлч, залуу яруу найрагч Д.Гансаруулын “Цоохор майлзын түүх” хэмээх яруу найргийн шинэ түүвэр хэвлэгджээ. Тэрээр үүнээс өмнө “Зүрхний нандин эмзэг уяа чамдаа”, “Саранд гандсан хөшиг”, “Сарны тосгон” гэх номуудыг уншигчдын гарт хүргэсэн бөгөөд “Саранд гандсан хөшиг” шүлгийн түүвэр нь Монголын зохиолчдын эвлэлийн Анхны номын уралдаанд шалгарсан шилдэг бүтээл юм байна. Яруу найргийн акмейст гэх чиглэлээр шүлэг бичдэг түүний “Цоохор майлзын түүх” номонд триллер, детектив, акмейст чиглэлийн шүлгүүд багтсан юм байна. Энэхүү өвөрмөц номын нээлт ирэх баасан гаригт “Аз хур” номын их дэлгүүрт болох аж. Шинэ номын редактороор яруу найрагч О.Элбэгтөгс ажиллажээ.

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.