Аналитик


30 дахь Ерөнхий сайдыг урьдчилан шинжихүй

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN



Ерөнхий сайдад яригдаж буй У.Хүрэлсүх, Н.Энхболд, С.Бямбацогт нар хамгийн магадлал өндөртэй байна. Ерөнхий сайд байна гэдэг намын даргын суудлыг  хамт авч явна гэсэн үг. Тэгэхээр чамгүй зангарагтай, туршлагатай, улстөрийн хийрхэлийн жин бангийг нь тааруулчихдаг нэгэн байх нь гарцаагүй. Өнөөдрийн байдлаар МАН-ын дарга, Ерөнхий сайдад 6-7 хүний нэр яригдаж байгаа ч гол фокус  энэ гурав дээр төвлөрч байна. 


Цахим орчин, намын нөхөд дундаа хэн нь дэмжлэг авч байгааг нь ажиглавал Н.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хооронд өрсөлдөөн өрнөхөөр харагдаж байна. С.Бямбацогт 2008 оноос хойш парламентад сонгогдож ажиллаж байгаа.  2016 оны сонгуулийн дараа МАН  65 суудал авч ялалт байгуулахад Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон. Тухайн үед  Ц.Нямдоржоос эхлээд  хуулийн салбарын туршлагатай хүмүүс байсаар байтал 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эчнээгээр төгссөн хүнийг сайдаар томиллоо хэмээн шүүмжлүүлсэн. Цахим орчинд  дуулиан дагуулаад байгаа 60 тэрбумд багтсан нэгэн биз хэмээн хардуулсан.  Бас болоогүй Ж.Эрдэнэбатын засгийн газар огцрох гол шалтгаан болсон концесст нэр холбогдож амжсан. Үүнийгээ өмнөх Засгийн үеэс эхэлсэн ажил хэмээн тайлбарлаж байв.   Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр улстөрийн карьер нь  хурдтай өсч байгаа нэгэн гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай бичигдсэн.  Нөхөд нь түүнийг дараагийн намын дарга, Ерөнхий сайд хэмээн дэмждэг аж. Улстөр,  төрийн албаны туршлага зангарагаараа тэрээр нэр дэвшигчдийн хоёрдугаар эгнээнд явна. Гэхдээ мөнгөлөг, сүйхээтэй эр учраас  Ж.Бадамжунай, Ц.Элбэгдорж хоёрт тал алдахгүй, боломжийг ч алдахгүй болов уу гэж таамаглаж байгаа.


Н.Энхболд гишүүний хувьд 2000 оноос хойш парламентад сууж байгаа. Түүнийг С.Баярын фракцийнх гэдэг ч намдаа төдийгүй нийгэмд  хүлээн  зөвшөөрөгдсөн цөөн улстөрчдийн нэг. Нийгэм улстөрийн ээдрээтэй үед гол нурууг нь олоод үгээ хэлчихдэг,  асуудалд нэг талыг барьж туйлшраад байдаггүй. Сангийн яаманд эдийн засагчаас эхлээд Шадар сайдын зөвлөх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга,  Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан туршлагатай нэгэн. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаар дэмжигдэх хамгийн их магадлалтай гэж байгаа. Өө хайсан нэгэнд  өөрийн худаа Эрүүл мэндийн сайдаар томилуулсан гэдэг. Эзэнгүй, дампуурч байсан Эрүүл мэндийн яамыг  азаар мэргэжлийн эзэнтэй болгочихсон. Тендер, концесс, улстөрийн хуйвалдаанд нэр холбогдоод байдаггүй.  Энэ нь сонгогчид болон иргэдээс үнэлгээ авах гол шалтгаан нь. 


Шадар сайд асан У.Хүрэлсүхийн хувьд  хариуцлага хүлээсэн тахимд бусадтайгаа жил гаруй  суусан. Өөрийг нь тагнаж чагнаж байгааг мэдсэнээс хойш  Ерөнхий сайдтайгаа хууль хяналтын байгууллагаар заргалдаж байгаа. Гэхдээ өнөөдрийг болтол хэн нь тагнасан, чагнасан нь үл ойгогдож учиг тайлаглдаагүй байгаа.  Үүнээс болж У.Хүрэлсүхийн  нам доторхи рейтинг буурсан. Харин  иргэдийн дунд өссөн. МАН-ынхаа төлөө “улаан хамаалагч” хэмээгдэж явсан тэрээр  УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзаж явсан. Мөн Шадар сайдын суудлаа өгч байгаад Намын даргын төлөө, Засгийн газарт хариуцлага тооцохын төлөө ажиллах болно гэдгээ  шулуухан хэлчихсэн. Улстөрийн ид өрнөлийн үед түүнийг АН-ынхантай нийлж хамтарсан Засгийн газар байгуулах гэж байна  гэх мэдээллийг сошиэл орчинд цацсан. Уг мэдээллийг баталгаажуулах мэт Херогийн Баатартай  ярьсан утасны бичлэгийг ил болгов. Гэсэн ч У.Хүрэлсүх шантаралгүй  бүлэг доторхи 31-гийн бүлгээ  зүтгүүлсэн. Одоо харин Сү.Батболд, С.Баяр, Ж.Бадамжунай, М.Энхболд нартай ямар тохиро хийж чадахаас түүний Ерөнхий сайд болох эсэх шийдэгдэнэ. 


Парламентад 65-уулаа болсон МАН-ынхан хамтарсан Засгийн газар байгуулахгүй нь тодорхой. Харин хоёр хуваагдчихаад байгаа бүлгээ нэгтгэж  дундын хувилбараас хамгийн зөв сонголтыг хийх л үлдэж байна. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газраа унагаасан нөхөд  өмнөхөөсөө давуулсан сонголтыг хийхгүй бол МАН-ын хувьд 2020 баяртай гэж хэлнэ. Хариуцлага хүлээсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газарт багтаж байгаагүй хүмүүсээс сонголтоо хийвэл иргэдээс  гайгүй оноо авчих болов уу. Мөн давхар дээлтэй  сайдын тоог эрс цөөлөх, дэд сайдгүй  болгочих. Эцэст нь сонгуулийн амлалтаа биелүүлчихвэл МАН-д талархая.


Д.Тэнгис



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


зочин    1 өдөр, 7 цаг [87.128.23.246]


Н.Энхболд гишүүнийг дэмжиж байна. Иргэдийн санал авч Төрийн түшээ болсон гишүүд ноён нуруутай, тулхтай, туйлбартай байхын жишээг энэ хүнээс сурах хэрэгтэй. Хувийн амбиц, албан тушаалын төлөө чөтгөртэй ч нөхөрлөж чаддаг хүмүүс бол дэмий дээ


Зочин    5 өдөр, 7 цаг []


Хүрэлсүхийн аавын талд Дорнодын хужаа байдаг гэсэн. Өөрөө хужаа байж бусдыг үргэлж хужаа гэж хэлдэг..


Зочин    6 өдөр, 17 цаг [103.229.121.145]


Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томил хэрэв хар хүчнийнхэнийг томиловол дахин засгийг нь огцоруулах хэрэгтэй ард түмэн наад хар хүчнийнхэн 60 тэрбумынханаас залхаж байна


Зочин    1 долоо хоног []


Хурэлсух луйварчин биш гэж хэлэх гээд байгаа юмуу? Манай монголчууд хун танихгуй хийрхэж дордуулахдаа гарамгай шуу. Тэгээд дараа нь нэг их амаа бариаад гасалдаг юм


Батцэцэг    1 долоо хоног [45.33.74.71]


Луйврын засаг унаснаар л Монгол улсад гэрэл гэгээ оч үсрэх замдаа орж байна.


Батцэцэг    1 долоо хоног [213.183.56.149]


Бугшсан луйварчдыг шахан зайлуулах хэрэгтэй шүү Хүрэлсүхээ амжилт


Зочин    1 долоо хоног [122.201.22.235]


Za endees Khurelsukh ni deer biz dee busad ni bas l nogoo enkhbold elbegeegiin khumuus shuu dee


Зочин    1 долоо хоног [103.26.193.44]


САЙД хийхдээ концес өөрөө аваад байгаа хүн яаж болох вэ дээ ер нь уугуул гэвэл хзрэлсүх л байна шүү дээ нөгөө хоёр нь суугуул хужаа нар гээд л байсан биздээ


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Хүрэлсүх, Н.Энхболд хоёрын аль нь ч гарсан ард түмэн дэмжинэ. Бямбацогт дорхноо саяны огцордог Эрдэнэбат чинь хамаагүй дээр хүн шүү.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


БЯМБАЦОГТ гэж нэг хужаа шиг царайтай юм чинь концессын асуудалд гүнзгий хутгалдсан, ард түмний дэмжлэг хүлээхгүй хүн дээ.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Хүрэлсүх, Н.Энхболд хоёрын аль нь ч гарсан ард түмэн дэмжинэ. Бямбацогт дорхноо саяны огцордог Эрдэнэбат чинь хамаагүй дээр хүн шүү.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Энэ Бямбацогт одоо юу ч билээ дээ. Элбэгээ л цаана нь байгаа шүү дээ


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


N.Enkhbold hudlaa gar shu. Hud Tsogtsetseg gej neg hudalch, hulgaich avgaig 2.5 terbum tuluulj said bolgoson uudgui hun. Turiig hudaldaj boldgiin jisheeg sain oilgsosn hun tul ES bolvol alban tushaaliig mun l zarna. Dahial 60 terbum. Harin Khurelsukhiig bol demmjij bna.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Н.Энхболд худ Цогцэцгийгээ эруул мэндийн сайдаар томилуулж 60 тбмын хэрэгт хам холбогдсон. Ер нь наанаа аядуу зоолон торхтэй худлаа гар. Хурэлсухийг дэмжиж бна


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Н.Энхболд худ Цогцэцгийгээ эруул мэндийн сайдаар томилуулж 60 тбмын хэрэгт хам холбогдсон. Ер нь наанаа аядуу зоолон торхтэй худлаа гар. Хурэлсухийг дэмжиж бна


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Н.Энхболд худ Цогцэцгийгээ эруул мэндийн сайдаар томилуулж 60 тбмын хэрэгт хам холбогдсон. Ер нь наанаа аядуу зоолон торхтэй худлаа гар. Хурэлсухийг дэмжиж бна


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Энхболд ноен нуруутай хүн шиг санагддаг.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Женког еронхийлогч болголоо, болоо бишуу. Хурэлсух ер сайд болчихвол Мафи булэглэлийн Монгол улс гэж шинэ орон уусэж, хууль мууль огт хэрэггуй, бухнийг хурэлсух зодоод, женко хун явуулаад л шийддэг болно. Гэхдээ хурэлсухийн еерийг нь тагнасан гэсэн жужиг даанч еревделтэй байсандаа. Дэндуу жижигхэн гар бишуу. Цагаа тулахаар их аймхай гэсэн. Таахалзаж таахалзаж байгаад л дараа нь хийснээсээ айгаад зугатаад явчихдаг хун шуудээ. Бух амьдралдаа ингэж л амьдарч ирсэн. Олны емне таахалзаад сэм зугатчихдаг болхоор зарим мэдэхгуй хумуус нь зоригтой гэж боддог. Шунал нь хязгааргуй. Аль бага залуудаа бутэн улсын банкийг казинод тавиаад туучихсан. Одоо ч лухгар болсон юм чинь банк манкийг тоохгуй байхоо, улсын тесвийг л гэж ярина штэ. Элбэгдоржийнд л буун буутал нь ахаа гээд хонож енжеед хуурай дүү нь болчихсон байсн. Үзэлцэж чадхуу? үхтлээ долигночихоод дараа нь хадардаг овилгогуй зантай л даа.


ХҮРЭЛСҮХ    1 долоо хоног, 1 өдөр []


ХҮРЭЛСҮХ Л ЭЛБЭГДОРЖ БАЯР БАДАМЖУНАЙ НАРЫГ УЛС ТӨРӨӨС ХОЛДУЛЛЖ ЧАДНА


Зочинner    1 долоо хоног, 1 өдөр []


yach bodson ene muu muuhaig tsewerleh hun bol hurelsuh


Зочинner    1 долоо хоног, 1 өдөр []


yach bodson ene muu muuhaig tsewerleh hun bol hurelsuh


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Хамгийн тулхтай, туршлагатай нь Н.Энхболд л байна даа. Бямбацогт болих хэрэгтэй юу ч мэдэхгүй байж их өндөртгарлаа. Одоо цагийн нянгар шүү


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Enhboldiig demjij baina


asa    1 долоо хоног, 1 өдөр []


Ерөнхий сайд Хүрэлсүх болж л ЦЕГ, ТЕГ, ШШБЕГ, АТГ, ПРОКУРОР, ШҮҮХ-ийг өөрчлөх алхам хийнэ. Хариуцлага өндөржихөд хөгжил аандаа ирнэ. Тийм үү? #Миний_бодол


Амраа    1 долоо хоног, 1 өдөр []


МАН томоохон шинэчлэл өөрчлөлтийн салхийг маш амжилттай эхлүүлж чадсан. Одоо 60 тэрбумийн нөхдүүдээс намаа нэг мөр цэвэрлэжм намаа улсаа гэсэн сэтгэлтэй нэгэнээ ЕС болон намын дарга болгох хэрэгтэй


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Энхболд даргыг дэмжиж байна. олон жил ажилласан туршлагатай Парламентэч. Намчирхаж талцдаггүй жинхэнэ орчин үеийн улс төрч хүн дээ.


зочин    1 долоо хоног, 1 өдөр []


за даа, Бямбацогт ч дэмий байх өө, Хууль Зүйн сайд хүн шүү дээ, Уг нь даана ч маш их Ашиг сонирхолын зөрчилтөй хүн шиг байгаа юм, Эрх мэдэл, Албан тушаалаа ашиглан өөртөй маш ашигтайгаар Концессийн гэрээ авч байгаа хүн чинь Ерөнхий сайд болбол Маний төлөө биш зөвхөн өөрийн Эрх ашгийн төлөө ажиллах магадлал маш өндөр тийм учраас энэ хүнийг Ерөнхий сайдын суудал хүргээд дэмий байх өө,


С,СҮРЭНЖАВ    1 долоо хоног, 1 өдөр []


ЭНЭ ТОХИОЛДОЛД Н ЭНХБОЛД НЬ ДЭЭР БАЙХДАА....ТУРШЛАГА МЭДЛЭГ ГАДААД ХЭЛ ХАРИЛЦААНЫ СОЁЛ ХҮМҮҮЖИЛ. ТУУЛЖ ИРСЭН ТҮҮХ НЬ ХҮРТЭЛ БИДЭНД ИЛ САНАГДАНА