Газар дээрээс нь


Дархлааны алтан жорыг танилцууллаа

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN
 Өнгөрөгч амралтын өдөр Цонжин болдогийн зүүн талд байрлах “Хаан жимс” амралт аялал жуулчлалын баазад найм дахь удаагийн “Чацарганы баяр” болов.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэхүү баяр гэр бүлийн бүх гишүүдийг хамтдаа нэг өдрийг аятай сайхан өнгөрүүлэх боломжийг олгодогоороо онцлог билээ. Хүүхэд багачууд ээж аавтайгаа жимс түүж, инээд хөөр дүүрэн энэ өдрийн арга хэмжээний нээлтэд “Авъяслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчид болох “Алтай” хамтлагийнхан уригдан ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.




Мөн Хүүхдийн ордоны авьяаслаг хүүхдүүд бүжгийн үзүүлбэр үзүүлсэн бол, “Найрамдал” хүүхдийн зуслангийн багш нар хүүхэд багачуудыг ээж аавынх нь хамт бүжигт урьж, хөгжөөнт тоглоомоор өрсөлдүүлж, ялагчийг “Хуба хаяа”-гаар шагнаж урамшуулсан юм.




Н.Алтанхуяг: “Хуба хаяа” хүний бүтэн өдрийн А, С, Е, витамины хэрэгцээг хангана

/Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, “Хаан жимс”-ийг үүсгэн байгуулагч /


“Хаан жимс” компанийн хувьд өнгөрсөн жилээс эхлэн чацаргана жимсний хальс, үр хоёрыг нь ялгаж, үлдсэнийг нь савлаж худалдаанд гаргаж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, ямар ч нэмэлт бодис ороогүй органик, шууд модноос нь түүж савласан эко бүтээгдэхүүн гэсэн үг. Хаан жимсний чацарганаас гаргаж авсан “Хуба хаяа” нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд чацаргана нь жимсний хаан юм гэдгийг дэлхий улс орнууд хүлээн зөвшөөрдөг. Бид энэхүү жимснээс дархлааны алтан жорыг гарган авч, монголчуудыгаа дархлаажуулж, эрүүлжүүлж байгаадаа туйлын баяртай байна. Монголчууд дэлхийн тавцанд ноолууран бүтээгдэхүүнээсээ гадна удахгүй “Хуба хаяа”-гаараа танигдана гэдэгт итгэж байна. Япон, Солонгос, Хятадын худалдан авагчид Монголын эрүүл хөрсөнд ургасан чацарганыг Евро стандартаар бүтээгдэхүүн болгон гаргаж буй технологид огтхон ч эргэлздэггүй. Хуба Хаяа бол Монголын эрүүл хөрсөнд ургасан, бордоогүй чацарганаас ялгаж авсан охь. Тиймээс байгалийн витамины хаан гэж хэлж болно. Бид энэхүү бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахаар ажлаа эхлүүлээд явж байна. Олон ч томоохон үзэсгэлэнд оролцлоо. Мөн худалдаж авах сонирхлоо ч тэд илэрхийлж эхэлсэн. Тун удахгүй хаан жимсний охиор бид дэлхийг дайлах нь ээ. 50 мл хэмжээтэй “Хуба хаяа” гэхэд л хүний бүтэн өдрийн А, С, Е, витамины хэрэгцээг бүрэн хангах бөгөөд дархлаажуулан, эрүүлжүүлэх ид шидтэй” хэмээлээ.


Харин үйлдвэрийн инженер Д.Ганзориг “Бид чацарганы үр болон зөөлөн эдийн тосыг ялган гаргаж авдаг. Энэ тосыг гадаадын гоо сайхны компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ зориулан захиалж авдаг. Мөн энэ тос нь эрүүл мэндэд маш их ач тустай. Үрийн тос нь тархины судас нарийсах өвчнийг эдгээдэг бол зөлөн эдийн тос нь зүрх судасны системийг эрүүлжүүлдэг омегаг илүү ихээр агуулдаг учир бид өдөр тутамдаа хэрэглэж занших нь зүйтэй юм” гэв.



Энэ жилийн хувьд тусгайлан том тайз засч, асар дотор чацаргана жимсээр хийсэн кекс, нухаш зэргийг дэлгэн тавьж, “Хуба хаяа”-г гэр бүлийн хэрэгцээнд зориулан нэг литрийн хэмжээтэй савлаж худалдаанд гаргаж байгаа хэмээн танилцуулж байлаа. Мөн энэ өдөр хүүхэд багачуудын дунд “Хуба хаяа” гэх үгний утгыг тайлбарлах уралдаан зарлаж, зөвөөр тайлбарласан долоон хүүхдийг “Хаан жимс”-ийнхэн бүтээгдэхүүний дээж болон сурагчийн хичээлийн хэрэгслээр шагнаж урамшуулсан.




Энэхүү түүхийн талаар сэтгүүлч Г.Бадамсамбуу “Хуба Хаяагийн тухай “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тодруулбал, “...Чингис хаан тайчуудыг довтолж Аучу баатар, Ходун орчан, Худуудаар зэргийн тайчуудын язгууртныг ургийн ураг хүртэл үнсэн товрог болгож хядав. Улс иргэний нь нүүлгэж Чингис хаан Хуба Хаяа гэдэг газар ирж өвөлжив” гэж бичсэн нь байдаг. Чингис уулын өвөр бэлд бууриа зассан “Улаан хаяа” буюу “Хуба хаяа” хэмээх энэ газар нь Туулын орчимд байгаа “Хаан жимс” амралтын газрын бууриа зассан төгөл гэдгийг олон ч судлаачид баталсан” хэмээн тайлбарлаж өгсөн юм.



















П.Нарандэлгэр



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 4 өдөр []


Ястой мундаг юмаа Алтанхуг гуай