Улс төр


Оффшорчдод сануулсан 49 хоног дуусгавар боллоо

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

-Оффшорчдод олгосон хугацаа дуусгавар боллоо-


Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор дансан дахь мөнгөө 49 хоногийн дотор татах уриалга гаргасан. Долоодугаар сарын 24-ний өдөр гаргасан энэ уриалгад заасан хугацаа  есдүгээр сарын 12-ны өдөр буюу өнөөдрөөр дуусгавар болж буй. Татвар болон хууль хяналтын байгууллагаас нуусан мөнгөө дурдсан хугацаанд Монголын банкууд руу татаагүй бол мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэнэ хэмээн Ерөнхийлөгч уриалгадаа дурдсан.


-Монгол Улсын 49 иргэн оффшор данстай -


ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай гэж Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумаас мэдээлээд байгаа юм. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирсэн. Өнгөрсөн хавар УИХ-аас Оффшор дансны тухай хуулийг баталсан боловч хууль хэрэгжихгүй байна хэмээн зарим нэр бүхий УИХ-ын гишүүд шүүмжилсээр байгаа.


-Оффшор бүсэд данстай 26 хүнийг шалгасан-


Оффшор бүсэд манай улсаас 17 тэрбум ам.доллар байгаа гэсэн мэдээлэл бий ч нотлогдсон зүйл хараахан алга. Ерөнхийлөгчийн уриалга гарснаас хойш Авлигатай тэмцэх газраас Оффшор бүсэд данстай гэх 26 хүнийг шалгасан тухай мэдээлэл буй. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


зочин    1 долоо хоног, 3 өдөр [202.179.24.1]


Эрхэм Ерөнхийлөгч өө, Наадуул чинь Гүрийч байвал Та ч гэсэн Эрх мэдлийнхээ хүрээнд тэдэнтэй Хатуу үзэх хэрэгтэй, Ард иргэд Таны шийдвэрийг маш их дэмжиж байгаа шүү


зочин    1 долоо хоног, 3 өдөр [202.179.24.1]


Эрхэм Ерөнхийлөгч өө, Наадуул чинь Гүрийч байвал Та ч гэсэн Эрх мэдлийнхээ хүрээнд тэдэнтэй Хатуу үзэх хэрэгтэй, Ард иргэд Таны шийдвэрийг маш их дэмжиж байгаа шүү