Улс төр


Ерөнхийлөгчийн оффшорчдод сануулсан 49 хоног маргааш дуусна

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор дансан дахь мөнгөө 49 хоногийн дотор татах уриалга гаргасан. Долоодугаар сарын 24-ний өдөр гаргасан энэ уриалгад заасан хугацаа маргааш буюу есдүгээр сарын 12-ны өдөр дуусна.


Татвар болон хууль хяналтын байгууллагаас нуусан мөнгөө дурдсан хугацаанд Монголын банкууд руу татаагүй бол мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэнэ хэмээн Ерөнхийлөгч уриалгадаа дурдсан.


ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай гэж Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумаас мэдээлээд байгаа юм.


Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирсэн. Өнгөрсөн хавар УИХ-аас Оффшор дансны тухай хуулийг баталсан боловч хууль хэрэгжихгүй байна хэмээн зарим нэр бүхий УИХ-ын гишүүд шүүмжилсээр байгаа.


Оффшор бүсэд манай улсаас 17 тэрбум ам.доллар байгаа гэсэн мэдээлэл бий ч нотлогдсон зүйл хараахан алга. Ерөнхийлөгчийн уриалга гарснаас хойш Авлигатай тэмцэх газраас Оффшор бүсэд данстай гэх 26 хүнийг шалгасан тухай мэдээлэл буй юм. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 5 өдөр []


Yurunhiilugch uuruu ehelsen deer dee. Hudlaa show hiigeed


Зочин    1 долоо хоног, 5 өдөр []


tegeed ter mungu ni odoo haana bainaa awchirch chadsan ymuu ugui ymuu