Эдийн засаг


Алт тушаалт наймдугаар сард 250 кг-аар өслөө

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монголбанк энэ оны наймдугаар сард иргэд, байгууллагаас нийт 3,277.20 кг алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны наймдугаар сарын статистиктай харьцуулахад, 249.7 кг-аар өссөн үзүүлэлт болж байна.


Харин жилийн дүнгээрээ Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 12,217.9 кг-д хүрч, өмнөх оны мөн үеэс 250 орчим кг-аар өссөн үзүүлэлттэй байна. Монголбанк өнгөрсөн наймдугаар сараас эхлэн “Монгол Алт” аяныг хэрэгжүүлж байна.


Энэ хугацаанд алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор иргэд аж ах ахуйн нэгжүүдэд чиглэсэн мэдээлэл өгөх, сургалт уулзалт зэргийг зохион байгуулан ажиллаж байна.


Эх сурвалж: Монголбанк



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.