Зөвлөгөө


Чипс хүүхдийн элэг, ходоод гэмтээдэг

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Хүүхэд залуусын идэх дуртай чипсийг юугаар хийдэг вэ? Нимгэн хэрчсэн төмс мөн үү? Ихэнх үйлдвэрүүд төмс биш эрдэнэшиш, буудайн гурилаар чипс хийдгийг та мэдэх үү? Чипсийг хийхдээ крахмал хэрэглэдэг нь элгэнд маш муу. Мөн хүүхдийн элэг, ходоодыг гэмтээж байдаг.




Учир нь крахмалыг элэг маань глюкоз болгож хуримтлуулдаг учраас өөхлөх эрсдэл дагуулж байгаа юм.Гурил, крахмал дээр олон янзын синтетик нэмэлтүүд хийгээд өндөр хэмд, хямдхан тосонд шарж болгодог. Хямд өртөгтэй бүтээгдэхүүн гаргахын тулд хямд тос сонгодог нь гол аюул болж байна.Мөн чипсийг 30 секундээс илүү хугацаагаар шарж болдоггүй стандарттай. Илүү удаан шарж орхивол холестерин үүсгэх хортой өөх тос хуримтална. Холестерин бол хамаг өвчний суурь.


Гэтэл чипсний 1/3 нь өөх тос шүү дээ. Амтанд нь хүүхдүүд бүү хэл томчууд ч татагддаг учраас үйлдвэрлэгчид амт сайжруулагч элдэв бодис нэмж, улмаар чипсний хорыг нэмэгдүүлсээр байна.Хэрэв та төмсний оригинал чипс идэж үзсэн бол синтетик чипснүүдээс шал өөр амттай байдгийг нь мэдэх байх. Харин синтетик чипсийг хийхдээ глутамат натрий зэрэг олон төрлийн амт сайжруулагч бодис нэмдэг нь бидний эрүүл мэндэд багагүй хор учруулдаг юм.Төмсөөр чипс хийхээ больсон гэж хэлж мэдээж болохгүй. Гэхдээ төмсөөр хийдэг компаниуд нь байгалийн бус, өөрчлөлттэй төмс хэрэглэж байна. Өөрчлөлттэй төмс гэдэг нь өө сэвгүй, зөв хэлбэртэй, генетикийн өөрслөлтөд орсон төмс байдаг. Энэ төмсөө мэдээж хэрэг хямд тосонд шарна.


Ингээд төмсний бүх чанарыг алдагдуулж байгаа юм.Ходоодны шарх, харшил, цээж хорсох – энэ бол чипсэнд дурлагчдын хамгийн наад захын “энгийн” өвчин. Давс хэтрүүлснээр даралт ихсэх, зүрх судасны өвчтэй болох эрсдэлтэй. Хамгийн том аюул нь хүүхдийн боловсорч төлжиж гүйцээгүй бие махбодод илэрнэ! Том хүн хор уршгийг нь мэддэг бол худалдаж авахын өмнө бодно, цэгнэнэ. Харин хүүхдэд гоё амт л хамгийн гол үзүүлэлт шүү дээ.Эндээс харахад чипс бол хамгийн хортой, аюултай бүтээгдэхүүн гэдэг нь ил байна. Чипс идэхээс, хүүхдэдээ өгөхөөс татгалзаарай, эцэг эхчүүд ээ.


Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


Нэрс жимсний ач тус
Нэрс жимсний ач тус
1 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 2 өдөр []


Маш зөв, чипсийг бүрмөсөн хоригломоор байна, монгол хүүхдүүд арай дэндүү их идэж байгаа шүү, наймаачид хүүхдийг хайрлахгүй, чипсээ борлуулж хэдэн цаас олох нь тэдэнд чухал


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


😭


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


👍👍👍👍👍