Дэлхийн аварга П.Орхон олимпийн тэтгэлэгт анх удаагаа хамрагдлаа

2 долоо хоног TIMES.MN


МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн дөнгөж сая хүндэтгэлийн танхимдаа "Парис-2017" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, багш, дасгалжуулагч болон алтан медаль хүртсэн П.Орхоныг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.


Энэ үеэр дэлхийн аварга П.Орхон, түүний дасгалжуулагч Ц.Хосбаярт "Токио-2020" олимпийн наадмын тэтгэлэг гардуулсан юм. П.Орхон анх удаа тэтгэлэгт хамрагдаж буй нь энэ.Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос энэхүү тэтгэлэг хөтөлбөрийг зарласан байдаг. Тэгвэл энэхүү тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, олимпод оролцох эрхээ авч чадахгүй бол хөтөлбөрөөс хасагдах журамтай юм байна.


Өнгөрсөн "Рио-2016" олимпийн наадмын тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт манай 17 тамирчин хамрагдаж байв.Түүнчлэн 14:00 цагт "Ханбург-2017" боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Отгондалайд уг тэтгэлэгийг гардуулах ёслол болох юм байна. Тэрээр дээрх тэтгэлэгт хоёр дахиа хамрагдах гэж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.