Спорт


Олимпийн зөвлөлийнхөн Архангайд чуулжээ

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN



Дэлхийн бүхий л үндэстэн угсаатнууд эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, шударга өрсөлдөөнд уриалан дууддаг Олимпийн хөдөлгөөнд тэртээх 1892 оноос эвлэлдэн нэгдсэн түүхтэй. Чухам энэхүү хөдөлгөөний үрээр Олимпийн наадам сэргээн зохиогдох болсон нь хүн төрөлхтөний гол цэнгэл наадам болон өргөжсөн билээ. Харин Олимпийн хөдөлгөөнийг сурталчлан таниулах үүргийг улс улсын Үндэсний Олимпийн Хороод хүлээдэг юм байна.


Монголын Үндэсний Олимпийн хороо Олимпийн хөдөлгөөнийг эх орондоо түгээн дэлгэрүүлж ирэхдээ Олимпийн зөвлөл болон танхимыг байгуулах хөтөлбөрийг 2001 оноос хэрэгжүүлсэнээр өдгөө Монгол улсын бүх аймаг, дүүрэг өөрсдийн зөвлөлтэй болсон аж. Сонирхолтой нь,эдгээр зөвлөлийн удирдан чиглүүлдэг Олимпийн танхимуудын нь тоо өдгөө улс даяар 700-г хол давжээ. Тус зөвлөлүүд нь өөрсдийн үйл ажиллагаагаар болон танхимаараа дамжуулан олимпийн наадамд амжилт гаргасан Монголын тамирчдынхаа намтар түүх, ололт амжилтыг түгээн таниулж. Энэ ажил нь чамлахааргүй сайн үр дүнг өгч байгаа юм байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.