Эдийн засаг


"Монгол Улсын нүүрсний чанар хагас зөөлөн, бага хэмжээний үнслэгийн агууламжтай"

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Нүүрсний салбарынхан буюу нүүрс олборлогч уурхайнууд, тэдгээрт бараа материал ханган нийлүүлэгчид, бодлого тодорхойлогчид чуулж байна.


Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Эрчим хүчний яам, эдгээр яамдын агентлагийн мэргэжилтнүүд болон нүүрсний гол хэрэглэгчид, худалдан авагчид долоо дахь удаагийн “Coal Mongolia 2017"-д оролцож байгаа юм.


Чуулганыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджав үг хэлсэн бөгөөд зохион байгуулагч Л.Наранбаатар “Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх”-эд энэ удаагийн гол зорилго оршиж байгаа. Учир нь нүүрсний уурхайнууд бүх хүчин чадлаараа ажиллавал жилд 60 сая тонн нүүрс олборлосон. Гэвч өнгөрсөн онд үүний ердөө талыг буюу 26 сая тонн коксжих нүүрсийг экспортолсон байна. Иймд олборлосон бүх нүүрсээ нөөцлөөд байлгүй хурдан хугацаанд худалдах нь чухал байгаа” хэмээн онцолсон юм.


Түүнчлэн гол худалдан авагч болох БНХАУ-ын Үндэсний нүүрсний ассоциацийн мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд зөвхөн нүүрс олборлогчид төдийгүй нүүрс худалдан авагчид ч оролцсон чуулган болж байна хэмээн салбарынхан олзуурхаж байна.


Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Coal Mongolia 2017" чуулганд оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ “Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улс 21 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь түүхэн дээд үзүүлэлт боллоо” хэмээн онцолсон.


"Монголын уул уурхай" корпорацийн захирал Г.Батцэнгэл “Экспортын нүүрсний 96 хувийг бид урд хөршдөө нийлүүлдэг. Ингэснээр тус улсын импортын нүүрсний 40 хувийг монголын өндөр чанартай, коксжих нүүрс эзэлж байна. Энэ хувийг өсгөх арга замуудыг хайн, гарц эрэлхийлэх зорилгоор нүүрсний салбарынхан хуралдаж байна. Австрали улс нүүрсний худалдаагаараа Хятадын хамгийн том нийлүүлэгч. Гэвч тул улстай өрсөлдөх боломж одоогоор байхгүй" хэмээн илтгэлдээ онцолж байсан.


Харин эдгээр илтгэлээс S&P-гийн ахлах шинжээч Эдвин Ёогийн танилцуулсан “Хувьсан өөрчлөгдөж буй нүүрсний зах зээл дэх Монголын үүрэг роль” гэсэн илтгэл ихэд сонирхол татсан учир тус илтгэлээс онцлох хэдэн санааг танилцуулж байна.

“Коксжих нүүрсний үнэ маш их хэлбэлздэг. Өнгөрсөн 15 жилд 4 удаа үнэ 300 ам.доллар давж өссөн байна. Австралийн Күинсландад /зах зээлийн 50 хувийг нийлүүлдэг/ ямар нэг юм болвол үнэ өснө, мөн БНХАУ-д эрэлтийн асуудал гарвал үнэ өснө. БНХАУ, Австрали хоёрын асуудал үнийг шийдэж байна. 2017 оны VII сараас хойш коксжих нүүрсний үнэ 40 хувиар өссөн. Энэ нь дараах гурван шалтгаантай. Австралид болсон циклон салхи БНХАУ-ын Шанси мужид нийлүүлэлтийн доголдол үүссэн /уурхайн осол/ ОХУ-ын зүүн хязгаарт /Алс Дорнод/ үер болсон. Нүүрсний экспортын хэмжээгээр Монгол Улс Австрали, Канад, АНУ-ын дараа дөрөвдүгээрт бичигдэж байна.


Гэхдээ энэ экспортын 99 хувь нь газар зүйн нөхцөл байдлаасаа хамаарч БНХАУ руу гардаг. Харин Австрали улсын нийт нүүрсний экспортын 60 хувь нь БНХАУ руу гардаг. БНХАУ-ын импорт 2016 онд 23 хувиар нэмэгдсэн. Энэ нь дотоодын уурхайнуудын ажиллах хоногийг 365-аас 276 болгож бууруулсантай холбоотой. Мөн БНХАУ-ын коксжих нүүрсний чанараас Монголынх илүү байгаа учраас худалдан авагчдын сонирхлыг их татаж байна. Коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч нь БНХАУ юм. Монгол Улсын нүүрсний чанар хагас зөөлөн, бага хэмжээний үнслэгийн агууламжтай байдаг учраас сайн бүтээгдэхүүн байж чаддаг. Монголд үйлдвэрлэсэн нүүрсийг олон улсын зах зээлд гаргахад хоёр үе шаттай үнийн асуудал үүсдэг. Монгол нүүрс БНХАУ-ын хувьд далайн тээвэртэй өрсөлдөж чадна. Мөн Австралийн нүүрсийг орлох, хятад нүүрстэй холих байдлаар ашиглах боломжтой. Харин сул талын хувьд нэг улсаас хамааралтай.”


Өнөөдөр үргэлжлэх “Coal Mongolia 2017”-д Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Монгол нүүрс далайд хүрэх нь” илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 5 өдөр []


улаанбаатарын алдартай гомо өвөө мөнхөө болиоч ээ залуусаас ичиж амьдарий