Спорт


“Зүүн Азийн жүдо бөхийн аварга” шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

2 долоо хоног TIMES.MN



Энэ сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Зүүн Азийн жүдо бөхийн аварга” шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн зохиогдоно. Тэмцээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан, БНСУ, БНАСАУ, Вьетнам улс зэрэг нийт 7 орны 100 гаруй тамирчин, дасгалжуулагч, 30 орчим албаны хүмүүс оролцох юм. Монгол Улс зохион байгуулагч орны хувьд эрэгтэй эмэгтэй 2 баг бэлтгэн оролцуулахаар бэлтгэл, сургуулилтаа хангажээ.


Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтан, цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтангууд оролцож байгаагаас гадна Дэлхийн цэргийн холбооны ерөнхийлөгч Абдулхакеем Алшино өөрийн биеэр оролцож байгаа нь тэмцээний нэр хүнд, ач холбогдолыг өндөрт өргөж байгаагийн зэрэгцээ манай оронд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.


Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/ нь Дэлхийн II дайны дараа үүсэн байгуулагдсан, 136 орныг эгнээндээ нэгтгэсэн улс орнуудын Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын нөхөрлөл, харилцан итгэлцлэлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан улс орны найрамдлыг зузаатгах, энхтайвныг тогтоох зорилготой “Friendship through Sport” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллага юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.