Газар дээрээс нь


Сурагчид завсарлагаанаар хооллох дүр зураг

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN


Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа билээ. Хүүхдүүд олон цагийн хичээлд суухад ядарч, өлсөж анхаарал нь сулардаг. Зарим нэг хүүхдүүд хонх дуугарахыг хүлээж самбар дээрх хичээл биш өлгөсөн цагийн зүүрүү анхаарлаа хандуулна. Хонхны чимээ сонссон багачууд шууд л сургуулийнхаа цайны газар уруу уралдах шахам гүйлдэнэ. Тэд хоолны сонголтоо хийжээ. Ахаа энд нэг пирожки, надад хоёр ороомог өгөөч хэмээн ам булаалдан ярих бяцхан сурагчдын дүр зураг.




СБД-ийн Монгол гуравдугаар сургуулийн сурагчид гуанзныхаа хоолны амт орцны талаар ийнхүү ярилаа.


Сурагчид:

Өглөө хичээлдээ явахад ээж надад 1000 төгрөг өгдөг. Юм авч идээрэй гээд. Би сургуулийнхаа пирожкинд дуртай. Нэгийг авч идэхэд л цадчихдаг.




Мэдээж ээж аав маань бидэнд өдөр бүр хоол авч идээрэй гээд 4000 төгрөг өгөөд байхгүй шүү дээ. Гэхдээ тийм боломжтой ч эцэг эхчүүд байгаа. Харин боломжгүй нь олон байгаа байх гэж бодож байна. Миний хувьд өдөрт наполеон, кофе авч уугаад л болгочихдог.




Манай гуанзны хоолны порц бага санагдаад байдаг. Таваг цуйван авч идээд цаддаггүй шүү дээ /инээв/. Тэрний оронд илчлэг ихтэй гурван пирожки аваад идчихэд л орой хоол хүртлээ тоохгүй.




Хүүхдүүд  ширхэгийн хоол хамаагүй өег байдаг тухай ам булаалдан ярьцгааж байсан юм.


Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн нийт 1410 орчим сурагчдыг хамруулж, сургуулийн ойр орчимд худалдаалж байгаа хүнсний чанар, аюулгүй байдал, тэдгээрийн хүүхдүүдэд үзүүлэх хор нөлөөний талаар судалгаа хийжээ.


Сонгогдсон сургуулиуд, тэдгээрийн ойр орчмын 250 м дотор хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж буй ТҮЦ, дэлгүүр, цайны газруудаас сурагчдын түгээмэл хэрэглэдэг 67 нэр төрлийн хоол, хүнсний бүтээгдэхүүний нийт 200 дээж цуглуулж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилт, хадгалалтын горим, шошгийн мэдээлэлд үнэлгээ өгсөн байна. 


Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол хүнсний илчлэг, шимт бодисын агууламж:

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн бие махбодод ашигтай шимт бодисоор туйлын хомс, илчлэг өндөртэй бүтээгдэхүүнүүд байна.Эдгээр бүтээгдэхүүний 7.5 хувь нь дунд зэргийн давстай, 92.5 хувь нь давс ихтэй бүтээгдэхүүн байсан ба давс багатай ангилалд хамаарах бүтээгдэхүүн байгаагүй. Сурагчдын түгээмэл хэрэглэдэг 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 10 нь сахар нэмсэн бүтээгдэхүүнүүд байв.


Үүнд: Бүх төрлийн чихэр, ундаа, зайрмаг, печень, бохь, шоколад, чипс, хатаасан жимс, наполеон торт, кофе орж байна.Өөх тосны агууламжаар чипс, торт кекс, жигнэмэг, шоколадны тосны хэмжээ хамгийн өндөр байгаа ба мөн цайны газрын хоолны тослог дунджаар 17.6 гр байгаа нь тослог ихтэй байгааг харуулж байна.


Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол хүнсний хадгалалтын нөхцөлийг судлахад, торт, кекс, наполеон тортны 88.9 хувь, савласан сүү, тарагны 22.2 хувь, түргэн хоол болох пицца, бургер, хотдог зэрэг хоолны 15 хувийг ил задгай нөхцөлд худалдаалж байгаа нь тогтоогджээ.


Тэгвэл эцэг эхчүүдээс өдөрт хүүхдүүд сургууль дээрээ завсарлагаанаар хэрхэн хооллодог, юу авч идэж байгааг асуухад.


Эцэг эхчүүд:

Өглөө тэр болгон хүүхэддээ хоол цайг нь бэлдэж өгч амждаггүй. Ажлын онцлогоос болоод тэр л дээ. Тэгээд л 2000-3000 төгрөг өгөөд  явуулдаг. Юу авч идэж ууж байгааг тэр болгон сонирхоод асуугаад байдаггүй гэсэн тайлбар өгсөн юм.




Ганцхан хүүхдүүд ч гэлтгүй багш нар ч гэсэн ширхэгийн хоол авч иддэг тухайгаа хэлж байлаа. Энэ нь сард хэдэн төгрөгийн цалин  авдагтай шууд хамааралтай гэнэ.






Мөн хоол хүнсний асуудлаас гадна сургуулийн ойр орчимд тамхи ширхэглэн худалдаалах  явдал газар авсан байна. Ахлах ангийн зарим сурагчид хичээл тараад шууд харьдаггүй байна. Хэд хэдээрээ нийлж энд тэндгүй л тамхи татах дүр зураглал сургуулийн бүс, /ТҮЦ/ түргэн үйлчилгээний цэгүүдийн хажууд харагдана.
















Бэлтгэсэн Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


Дунд сургуулийн хоёр ертөнц
Дунд сургуулийн хоёр ертөнц
2 долоо хоног, 5 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 5 өдөр []


улаанбаатарын алдартай гомо өвөө мөнхөө болиоч ээ залуусаас ичиж амьдарий


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Minii ohin odoo 17 nastai. surguuliin oiroltsooh hor bolson hoolnoos 10garui jil idsen. 14 hureed hodood ni uvduud uzuulehed sharhtai garsan. odoog hurtel emchiluuleed l anhaaraad yavdag bolovch dorvitoi edgehgui l b. uchir sharsan huursan huuchin tosnii hoolnuud ireeduin mongol irgenig nasiig bagasgaj undesnii auylgui baidald zanalhiilj bna. zuvhun unuudriin ashig bidnii muhul baih yosgui.!!! Neg angias tal ni hodoodnii asuudaltai bakteritai bna! Bid temtseh l shaardah yostoi! hor hiideg guinznuud bolih yostoi!!!