Спорт


“UB Garuda” Их дуулгын төлөө хоорондоо өрсөлдөнө

1 сар, 2 долоо хоног TIMES.MN


2020 оны Токиогийн олимпийн наадмын хөтөлбөрт багтаад буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гранпри тэмцээнүүд ирэх амралтын өдрүүдэд Германы Берлин, Тайваны Тайчун хотууд болох гэж байна. Дэлхийн чансаанд 12-т эрэмбэтэй манай улсын “Улаанбаатар Хангарьд” баг /UB Garuda/ ирэх амралтын өдрүүдэд Тайваны гранприг зорих бөгөөд тус тэмцээнд амжилттай оролцож эхний хоёр байрт шалгарсан тохиолдолд есөн сарын 23-24нд БНХАУ-ны Ченгду хотноо болох 3х3 Их дуулгад оролцох эрхээ авах юм.


Энэ удаагийн Тайваны гранпри тэмцээнд Дэлхийн чансааны хоёр байрт эрэмбэтэй Словений Лубляана, Приран, Дэлхийн аваргын мөнгөн медаль Недерландын Амстердам, Европ тивийн аварга Латвийн Рига гэсэн хүчирхэг багууд өрсөлдөнө. Харин манай баг “С” хэсэгт Латвийн Рига, Иорданы Петра, Тайваны Тайчун багуудтай нэг хэсэгт багтаад байна.


“UB Garuda” баг энэ удаад бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Э.Цэрэнбаатарын оронд А.Гансүхыг нэмж Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр дасгалжуулагч С.Тулга гэсэн бүрэлдэхүүнтэй өрсөлдөх аж. Мөн “UB Garuda” Тайваны гранпри тэмцээний дараагаар есөн сарын 19-23-ны хооронд Туркменистаны Ашгабат хотноо болох Азийн танхимын наадамд оролцох юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.