Спорт


Амьтны хүрээлэнгийн тор цэвэрлэгчээс алдрын оргилд

2 долоо хоног, 2 өдөр TIMES.MN


Түүнийг төрөх үед нүүрний мэдрэлийн төгсгөлийг гэмтээснээс болж хацар, уруул, хэл нь мэдээ муутай болж саажжээ.11 настайдаа эцэг эхийнхээ салалтыг даван туулж, 13 нас хүртэлээ 10 сургууль дамжжээ. Түүнийг сахилга батаас нь шалтгаалан сургуулиас байнга хөөж байлаа.Хүүхдүүд түүний ойлгомжгүй яриа, намхан нуруунаас болж үргэлж дээрэлхэж зоддог байв. 24 нас хүртэлээ амьтны хүрээлэнгийн тор цэвэрлэгч, зочид буудлын хаалгач, шөнийн клубын хамгаалагч хийж байсан.




Жүжигчин болохыг мөрөөддөг байсан ч ойлгомжгүй яриа, гадаад төрхнөөс нь болж түүнд дүр өгдөггүй байсан. 300 гаран студид, нэг студид нь доод тал нь дөрвөн удаа очиж бүртгүүлдэг байсан.Түүнд дүр өгөх ганц ч студи байгаагүй. 30 настайдаа эхнэрийнхээ гоёлын зүүлтийг зарсанаас болж ой хүрч буй хүүхдээ аваад эхнэр нь салж явсан. Удалгүй тэжээж чадахаа больсоны улмаас нохойгоо 50 ам.доллараар зарсан гэдэг.Тэр жилийнхээ нэгэн үдэш уушийн газарт шар айраг шимж суунгаа үзсэн боксын тэмцээн түүний сэтгэлд маш их хүрсэн тул хоёр хоногийн дотор кино зохиол бичиж зөвхөн өөрөө гол дүрд нь тоглоно гэсэн болзолтойгоор 25000 ам.доллараар зохиолоо зарсан байна.




Кино гайхалтай амжилт олж Оскарын шагналын 10 төрөлд нэр дэвшиж, олон сая ам.долларын орлогыг түүнд авч иржээ. Энэ хүнийг Сильвестр Сталлоне гэдэг. Киноны нэр Рокки...Түүний хэлэх дуртай үг "Боломж үргэлж байдаг. Хамгийн гол нь хөдөлмөрлөх хэрэгтэй".Тэрээр 1946 оны долдугаар сарын 6-нд төрж, 1970-2017 он хүртэл нийт 54 дэлгэцний бүтээлд дүр бүтээжээ. Харамсалтай нь энэ сарын 4-нд таалал төгссөн байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.