Спорт


Зүүн Азийн жүдочид Монголд хүчээ үзнэ

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN


Дэлхийн цэргийн спортын холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотод “Зүүн Азийн орнуудын жудо бөхийн аварга” шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн болно. Одоогийн байдлаар тус тэмцээнд ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Казахстан, Вьетнам, Саудын Араб оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.


Дэлхийн цэргийн спортын холбооноос зохион байгуулдаг тэмцээн, уралдаанд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо амжилттай оролцож ирсэн. Тухайлбал, 2015 онд БНСУ-д болсон VI их наадамд манай тамирчид спортын найман төрлөөр оролцон зургаан алт, 12 мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж 117 орноос 16 дугаар байрт шалгарч байсан юм.


Мөн онд АНУ-д болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртсэн бол 2016 онд Швейцарь Улсад болсон жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, хоёр хүрэл медаль хүртэж байжээ.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.