“МОРА” киноны хамт олонтой “DREAM WORKS” хамтарч ажиллана

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Монголын анхны бүрэн хэмжээний анимейшн хүүхэлдэйн киног хийж бүтээсэн “Амжилт” студийн залуучуудтай дэлхийн алдарт “DREAM WORKS” кино компанийнхан хамтарч ажиллах тухай ярьж байгаа аж. есдүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн “МОРА” киног “DREAMWORKS” студийн төлөөлөгч үзсэн бөгөөд маш сайн гэсэн үнэлгээг өгсөн аж.




Технологийн салбар Монгол улсад хожуу хөгжсөн ч арав гаран жилийн дараа бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийх хэмжээний боловсон хүчинтэй болсонд талархаж буйгаа илэрхийлжээ.


“DREAMWORKS” студийнхэн Монголын түүхийн талаар сонирхолтой хүүхэлдэйн киног хийх тухай томоохон төсөл эхлүүлж байгаа гэнэ. Тэд энэхүү киноныхоо зарим баатруудыг “Амжилт” студийнхэнээр хийлгэж хамтарч ажиллах талаар киноны продюсертой ярилцсан гэнэ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.