2017,9-Р Сар,04


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Фото: Гэрэлт Гудамж дахь “UB Food Festival”

2 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Жил бүр зохион байгуулагддаг “UB Food Festival” арга хэмжээ 5 дахь жилдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд “Гэрэлт гудамж”-нд боллоо. Уг арга хэмжээ нь Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой аж.




Гэрэлт гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газрууд олон төрлийн хоолыг шинээр бэлтгэн тус арга хэмжээнд ирсэн гадаад дотоодын иргэдийн амтлах мэдрэхүйг баясгасан юм. Түүнчлэн дан ганц хоол амтлахаас гадна хамтлаг, дуучдын тоглолт үзэж, үзэгчдийн дунд сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулж байлаа. Тухайлбал, “Хэн олон хотдогбургер идэх вэ?” зэрэг хэд хэдэн төрлийн тэмцээн, уралдаан зохиосон юм.




Уг арга хэмжээ нь өдрийн 14.00 цагаас эхэлсэн ба иргэд үдээс хойш буюу нар жаргаснаас хойш гэр бүл, найз нөхдөөрөө хүрэлцэн ирж, цагийг зугаатай өнгөрүүлж байв. Жуулчдын сонирхлыг ихэд татаж байсан зүйл бол хөхүүрийн айраг байсан юм. Жуулчид хөхүүрийн айргийг бүлж үзэхийн зэрэгцээ айраг ууж, ил гал дээр шарсан мах амталж, задгай шар айраг шимж, элдвийг хөөрөлдөн сууцгаах нь элбэг байлаа.




Мөн жазз хөгжмийн аянд бүжих залуус, нохойтойгоо хөөцөлдөн тоглох жаалууд, хөрөг зургаа зуруулах хүмүүс дарааллан зогсоно.




"Гэрэлт гудамж"-нд байсан бас нэг жуулчид болоод иргэдийн анхаарлыг татаж байсан зүйл нь өргөө цагаан гэрт байрлах Монголын танилцуулга байсан юм. Уг гэрийн сандал, ширээ гээд бүгдийг модоор урлаж, Нийслэл хотын түүхэн замналыг харуулсан уран зураг, морин хуур, уламжлалт наадгай болох шагай гээд Монголыг харуулах бүх л зүйл байсан юм. Мөн Монгол улсын танилцуулга, газрын зураг бүхий гарын авлагыг үнэгүй олгодог гэнэ.


























































Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Gereltuulegiig n sain nemeed ugmuur haragdaj bna.davgui gudamj boljee.