Нийгэм


Энэ зун нийслэлд халуун ус таслах хуваарь

4 жил, 3 сар TIMES.MN

Улаанбаатар хотын хэмжээнд энэ зун 25 байршилд олон жилийн насжилттай, элэгдэл ихтэй дулааны шугамуудыг шинэчлэн сайжруулах, шинээр зарим хэсэгт дулааны шугамын ажлуудыг хийх юм. Үүнээс хамгийн удаан үргэлжлэх нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил юм. Зам засвар, шугам хоолой солих ажлыг 2015 оны зургаадугаар сарын 06 ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд 2015 оны наймдугаар сарын 16 өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж гүйцэтгэнэ.

Энэ үеэр удаан хугацаагаар халуун усны хэрэглээг хязгаарлах шаардлагатай байгаа юм. Зургаадугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 24 өдрийн хооронд Цэцэг төвийн уулзвараас зүүн тийш 2 орон сууцны халуун усыг хэсэгчлэн тасалсан бөгөөд зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 7-ны өдөр хүртэл Цэцэг төвийн уулзвараас Их дэлгүүр хүртэлх төв замын урд, хойд хэсэг 40, 50 мянгат орчим, долоодугаар 13-наас наймдугаар сарын 14 хүртэл Улсын их дэлгүүрээс Нарантуул зочид буудал хүртэлх замын урд, хойд хэсгийн орон сууц, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний халуун усыг хэсэгчлэн тасална. Харин бусад дулааны шугамуудыг 14-21 хоногт багтаан сольж шинэчлэх бөгөөд хэрэглээний халуун усыг тодорхой хугацаанд хэсэгчлэн хязгаарлах юм.

УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ ТӨВ ШУГАМД 
 2015 ОНЫ ЗУН ХИЙХ ЗАСВАРЫН АЖЛЫН ГРАФИК
   

Засварт зогсох шугам

Засвар хийх хугацаа

Засвар хийх үед хэрэгцээний халуун усаар түр хязгаарлагдах газрууд

Улсын төсвийн хөрөнгөөр хийх засварын ажлын график

1

1в магистралийн 2Ф500мм-н голчтой шугамыг 2Ф700мм болгон өргөтгөх ажил

V/18-VII/01

“Үндэсний соёл амралтын хүрээлэн”, “Хүүхдийн ордон”, “Баянгол зочид буудал”, 220 мянгат, УДЭТеатр орчмын орон сууц, албан газрууд.

2

3а,б магистралийн 2Ф300мм-н голчтой шугамыг 2Ф500мм болгон өргөтгөх ажил

V/18-VIII/25

Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа 30, 31дүгээр объект, ОХУ-ын ЭСЯам, УИД, 40, 50-н мянгатын орон сууц, албан газрууд.

3

9в магистралийн 2Ф400мм-н голчтой шугамыг 2Ф500мм болгон өргөтгөх ажил

V/18-VII/01

Ус сувгийн 29, Бөөний худалдааны 27,30 дугаар байр, 19 дугаар сургууль, Наркологийн эмнэлэг орчмын орон сууц, албан газрууд.70111741

4

12а магистраль Тк-1211-ээс
Тк-1211-31 хүртэл дулааны 2ф400мм голчтой шугамыг 2ф500мм болгон өргөтгөх ажил

V/19-VIII/01

Шилмэл шилтгээн, Олимп хороолол, Инкантотаун, Маршалтаун, Ревиргардин /Номинстандарт/ орон сууцны хороолол, Их тэнгэр цогцолбор. БЗД-ийн 13-р хороо, Алтан тэвш хороолол, Сүнжин Грандзочид буудал,  Шинэ өглөө орон сууцны хороолол, Ватиканы төлөөлөгчийн газар орчмийн хэрэглэгчид.

Дулааны төв шугамын засварын ажлын график

Засварт зогсох шугам

Засвар хийх хугацаа

Засвар хийх үед хэрэгцээний халуун усаар түрхязгаарлагдах газрууд

1

1а,б Зайсан, 7а, 10а,б,в,г,д магистраль, БӨҮР, ТЭЦ-1-ийн перемычка, СОТ-3-ын салаа

V/18-28

Улаанбаатар сувилал, 115 дугаар сургууль, Зайсан, ХААИ Сургууль, Оргил рашаан сувилал, Богдын музей, 120 мянгат, Төв цэнгэлдэх орчмын орон сууц, албан газрууд.
Төмөр замын Вокзал, Баянгол дүүрэг, Төмөр замын эмнэлэг орчмын орон сууц, албан газрууд.
Ихгазар ХХК, Яармаг Вива сити хороолол, Хүннү молл, Бетонарматур, Мишээл экспо орчмын орон сууц, албан газрууд.
АПУ, Нэхмэлийн шар, ХУД-ийн Соёлын төв орчмын орон сууц, албан газрууд

2

2г,д 12а,б,в,г,д, 5ж  магистраль,
15-р хорооллын ЦТП-8-ын салаа

V/19-VI/01

Отгонтэнгэр их сургууль, Киноүйлдвэр, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр сургууль, Баянзүрх Эко хотхон орчмын орон сууц, албан газрууд.
Нархан, Жаргалан, Оддын хотхон, Баян Монгол хороолол, Шинэдөл, 13-р хорооллын урд хэсэг, ХӨСҮТөв, Жуковын музей, Нарантуул зах, Ахмадын хороолол, Сонжингранд зочидбуудал, Алтан тэвш хороолол, Баянзүрх дүүргийн Эмнэлэг, Кино үйлдвэр, Батлан хамгаалах яам, 16 дугаар хороолол орчмын орон сууц, албан газрууд.

3

3в,г,д магистраль, 5а,б магистраль,
Жигүүр грандын салаа

VI/02-10

Барилгын коллеж, Хонхорын 7, МҮЭСТО, Голомт хотхон, 5 дугаар хорооллын баруун талын хэсэг, Алтай хотхон, 19 дүгээр хороолол, Хан-Уул дүүрэг, Аварга дээд сургууль орчмын орон сууц, албан газрууд. 
Автобус-1, Атар өргөө, Төмрийн завод, Уранган ХХК, Нарны хороолол, Нийслэлийн авто тээврийн газар, Шинэ төгөл хотхон орчмын орон сууц, албан газрууд.

4

1г,д 4а,б магистраль, Тк-404,
Тк-415-ын холбоос

VI/11-21

Төв шуудан, Засгийн газрын ордон, Сүхбаатар дүүрэг, Түшээ дээд сургууль орчмын орон сууц, албан газрууд.
Цэцэг төв, Монгол Банк, Зоосгоёл, СУИС, Хүнсний 4-р дэлгүүр, Бага тойргийн 8 дугаар байр, МУИС-ийн 4 дүгээр байр, Хүмүүнлэгийн их сургууль, Хятадын ЭСЯ, 64 дүгээр дэлгүүр,
Спортын төв ордон, Улаанбаатар зочид буудал орчмын орон сууц, албан газрууд.

5

6б,в,г,д,е магистраль, Тк-621-ийн салаа, Тк-305-ын салаа,
Мебелийнхолбоос

VI/12-17

Анчдын нийгэмлэг, Хараа зочид буудал, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэрсүм, Тэнгис кино театр, Бишрэлт зочид буудал, Теди төв, Урт цагаан, 6-р хороолол, Засгийн газрын автобааз, Дөлгөөн нуур, Автоплаза, 7 дугаар хороолол, 100-н айл, Хүүхдийн 2-р эмнэлэг, Эрэл сургууль, КТМС, 12 дугаар хороолол орчмын орон сууц, албан газрууд.

6

6а магистраль, 3-6-ын холбоос, 7б,в,г,д,ж,к магистраль,
7и Тк-742-оос Тк-756 хүртэл

VI/13-30

2-р хороолол, ТЗУГазар, Гранд плаза, 3,4-р хороолол, 6-р бичил хороолол, Эхнялхас, МҮОНРТелевиз орчмын орон сууц, албан газрууд

7

11а,б,в,г,д магистраль

VI/18-VII/08

Хархорин худалдааны төв, Эрин, Өнөр хороолол, Гурвалжин зах, Голденпарк, 10-р хорооллын замын урд талын орон сууц, албан газрууд.

8

7и Тк-817-оос Тк-756 хүртэл   8а,б,в,г,д 11и магистраль

VII/16-30

Гуравдугаар эмнэлэг, Сувилагчийн сургууль, Гэмтлийн эмнэлэг, Говь саун орчмын орон сууц, албан газрууд.
25 дугаар эмийн сан, УБ палас, 10-р хороолол, 1-р хороолол, Москва хороолол, Цахилгаан тээвэр ХК орчмын орон сууц, албан газрууд.

9

8е 9ж,е магистраль,
Алтантариа, Нефьтийнсалаа

VII/17-30

5 шар, Номинагуулах, Нефтьбааз, Алтантариа, 21-р хороолол, Сонгинохайрхан дүүрэг орчмын орон сууц, албан газрууд.

10

2б,в магистраль, Тк-215-ын салаа, 5в,г,д магистраль

VIII/03-16

Санхүү, эдийн засгийн дээд сургууль, ҮХААЯам, Баянзүрх Хүнсний зах, УСУГазар, Бөхийн өргөө, Хоёрдугаар эмнэлэг, Хаан палас зочид буудал, 72 дугаар дэлгүүр орчмын орон сууц, албан газрууд.
ҮСАХ, Соёлж, Замын цагдаа, Контенинталь зочид буудал, 21-р сургууль, 13, 15-р хороолол орчмын орон сууц, албан газрууд.

11

13-р магистраль, 9а,б,г,д магистраль, Цэвэрлэх, Карьерийнсалаа

VIII/04-17

Спортын шинэ ордон, Чингисхаан олон улсын буудал, Нисэх о рчмын орон сууц, албан газрууд.
Дэвшилтрейд ХК, 013 дугаар анги, Автобус-2, Цэргийн хотхон, Бөөнийх удалдаа, 10-н буудал  орчмын орон сууц, албан газрууд.

12

11е,ж магистраль, 2а 6ж магистраль, ШУТСО, Зүтгүүрийндепо, Эмийнзаводынсалаа

VIII/18-30

5-р хороолол, Цирк, 220 мянгатын урд талын хэсэг, Солонгос ЭСЯам, Амарбаясгалант зочид буудал, Чингис зочид буудал, Усанбассейн, БТДСургууль орчмын орон сууц, албан газрууд.
Төв номын сан, БлюСкай зочид буудал, ГХЯам, Нэгдүгээр эмнэлэг, Нэгдүгээр төрөх, СТӨргөө, Туушин зочид буудал орчмын орон сууц, албан газрууд
Эмийн завод, Саруул төв, Зүтгүүрийн депо, Шинэ Монгол сургууль орчмын орон сууц, албан газрууд.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.