Эдийн засаг


Азийн хувьцаануудын ханш уналаа

2 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

БНАСАУ мягмар гарагт Японы дээгүүр баллистик пуужин харваснаас үүдэн Азийн хөрөнгийн зах зээл уруудлаа. БНСУ-ын Kospi индекс 1.2 хувиар буурсан бол Австралийн ASX 200 индекс 0.9 хувиар доошлов.


Мөн Японы Topix индекс 0.3, Хонконгийн Hang Seng 0.4 хувиар тус тус багасчээ. Харин Хятадын хөрөнгийн зах зээлийн жишиг Shanghai Composite индекс 0.2 хувиар өссөн байна. Ийнхүү бүс нутгийн хөрөнгийн зах зээлд уналт давамгайлж буйтай зэрэгцээд алтны ханш чангарч эхэллээ.


Олон улсын зах зээлд шар металлын ханш мягмар гарагт 0.7 хувиар буурч, 1317 ам.долларт хүрлээ. Тус металлын үнэ даваа гарагт 1.3 хувиар өссөн юм.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.