Зураг & Видео


Уйлах шалтгаан ба нулимасны ач тус

1 долоо хоног TIMES.MN


Хүн амьдралынхаа турш дунджаар 70 летр нулимс асгаруулдаг. Америкийн Миннесота мужийн Уильям Фрэй гэгч эмч нулимасны молекулын бүтцэд сонирхолтой туршилт явуулжээ. Ингэхэд нулимс нь хүний биед маш хэрэгтэй гурван чухал химийн бодисоос тогтож байгааг илрүүлжээ, Үүнд:


Леуцинэнкрофалин – энэ бодис нь морфинтой адил үйлчилгээтэй бөгөөд өвдөлт намдааж, тайвшруулдаг.


Лиоуциллин – бактер ба хортой бичил биетүүдийн гадаргыг хайлуулан агшин зуур устгах нөлөө үзүүлдэг бодис.


Пролактин – бие махбодид эерэг нөлөө үзүүлэхээс гадна ээж болох гэж байгаа бүсгүйчүүдэд сүү үүсэх үйл явцыг өдөөж өгдөг бодис.


Энэ гурваас гадна стресс ба харуусал, гомдох мэдрэмж төрүүлдэг бодисууд нь нулимастай хамт хүний биенээс гадагшилдаг байна. Нулимс хүний сэтгэл санааг цэвэрлэн ариутгаж бүх өвдөлт, зовлон түгшүүрийг авч одсоноор хүний бие илүү үзэсгэлэнтэй бөгөөд өөдрөг болдог.Эрчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:


1. Бахдал, бардамнал г.м. маш хүчтэй сэтгэл хөдлөл (спортын ялалт, төрийн дуулал, гайхалтай явдал) – 38 хувь

2. Өвдөлт (өвчин, шарх, эмчээс айх, ) -23 хувь

3. Хайр дурлал (хардалт, салалт) -20 хувь

4.Гашуудал (хайрладаг, хүндэлдэг дотны хүний үхэл) -14 хувь

5. Баяр хөөр – 15 хувь


Эмэгтэйчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:


1. Өрөвдөх, уярах гэх мэт маш хүчтэй сэтгэл хөдлөл -71 хувь

2. Хайр дурлалтай холбоотой сэтгэл хөдлөл – 42 хувь

3. Өвдөлт (өвчин, шарх) -36 хувь

4. Баяр хөөрөл – 29 хувь

5. Уур, уцаар, шар – 22 хувь

6. Гашуудал – 21 хувь



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 жил, 1 сар [43.242.243.242]


Эмэгтэй хүний эзлэх хувь хэмжээ нь арай л хэтэрчихээд байх шиг байх юм.


Зочин    1 жил, 1 сар []


Би энэ зунжингаа хайр дурлалаас болж уйллаа. Аавыгаа өөд болоход тэгж их уйлаагүйл юмдаа. Тэхээр гашуудлаас болж арай бага хувиар уйлдаг нь миний хувьд батлагдлаа. Яг одооо ч уйлмаар л бна. Би тэрийг харамлаад бхын яадаг юм бгаан бүү мэдээ


Зочин    1 жил, 1 сар []


gashuudahad gargah nulimsnii hemjee baga l bn da