Газар дээрээс нь


Дунд сургуулийн хоёр ертөнц

2 долоо хоног, 5 өдөр TIMES.MN
Өнөөдөр 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн есдүгээр сарын нэгэн. Энэ өдөр Монголын бүх үрс гоё хувцас, шинэхэн цүнхээ үүрээд сургууль, цэцэрлэгийн албандаа морддог. Гэхдээ бас бусдын адил сургуульд хамрагдаж чадалгүй гэртээ цоожлогдон үлдэж буй хүүхдүүд ч олон. Монгол улсын үндсэн хуулинд хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Мөн суурь боловсролыг үнэ төлбөргүй авах эрхтэй хэмээн заасан байдаг хэрнэ энэ хууль хүүхэд бүрд тэгш хүрч чадаж байна уу гэвэл үгүй. Азаа үзэн сугалаагаар цэцэрлэгт хамрагдаж байна шүү дээ. 




Бид энэхүү сурвалжлагаараа хүүхдүүдийг баян, ядуугаар нь ялгахыг хүссэнгүй. Гол нь өнөөгийн нийгмийн бодит байдал. Хүүхдүүдийн сурах орчин хэр зэрэг ялгаатай байгаа. Ирээдүйн Монголыг удирдан авч явах үрс маань ийм өөр ертөнцөд амьдарч, хүмүүжвэл ямар нийгмийг бүтээх бол гэсэн эмзэглэх сэтгэл төрсний үндсэн дээр сурвалжлагаа хийсэн юм.


Хэдэн тоо баримт харъя.

2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 1422 цэцэрлэг байгаагаас улсын 877, хувийн 545 цэцэрлэг байна .Харин цэцэрлэгийн насны 310,126 хүүхдээс цэцэрлэгт азаар хамрагдсан нь 252,753 бол үлдсэн 57,373 хүүхэд гэртээ цоожлогдон үлджээ.




Сургуулийн хувьд ерөнхий боловсролын нийт 798 сургуулиас 654 нь улсынх, 144 нь хувийн өндөр төлбөртэй сургууль байна. Улсын хэмжээнд нийт 575,879 суралцагч байгаагаас энэ жил шинээр нэгдүгээр ангид элсэн суралцаж буй зургаан настнууд 73,545 байна. Эдгээрээс хэд нь улсын сургуульд гурван ээлжээр хичээллэн, хол газраас сургуульдаа ирж, агаар нь хүрэлцэхгүй анги танхимд хичээллэж байгаа бол. Харин хэд нь хувийн 10-84 саяын үнэтэй сургуульд сурч, өглөө оройд албаны хар машинаар зөөлгөж, хэдэн саяын үнэ бүхий сургуулийн автобусаар хүргүүлж байгаа бол.


Энэ ялгарлыг хоёрхон сургуулийн хичээлийн нээлтээс харж болно.




СХД-ийн Баянхошууны тойрогт байрлах “Тэргүүний 67 дугаар сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр зочиллоо. Баянхошуундаа нэр хүндтэй ЕБС-ийн нэг болох тус сургуульд энэ хичээлийн жилд нийт 2600 гаруй хүүхэд хамрагдаж байна. Өмнөх жилүүдэд нэгдүгээр ангид 30-35 хүүхэд суралцдаг байсан бол энэ жил нэгдүгээр ангид элсэн орох хүүхдийн тоо 450 хүүхдээр хол давжээ.




Нийт 9 бүлэгтэй. Нэг ангидаа гэхэд 50 гаруй хүүхэд суралцахаар болоод байгаа аж. Хичээлийн шинэ жил эхлээд байгаа ч тус сургууль хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэл ажлаа сайн хангаагүй бололтой. Зарим засварын ажлууд нь хийгдээгүй. Сургуулийн гаднах орчны сандлын будаг сайн хатаагүй учраас хүмүүсийн өмдөнд наалдаж зарим эцэг эхчүүд бухимдалтай харагдана.








Харин хүүхдүүдийн хувьд найз нартайгаа уулзаж, элдвийг ярин хөөрөлдөж, аз жаргалтай байсан юм. 




СХД хүн амын тоогоороо нэгдүгээрт ордог. Иймээс сургуульд орох хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг багш нар онцолж байсан юм.







2014-2015 онд гурван ээлжээр хичээллэдэг байсан бол 2016 оноос өргөтгөл хийж дөрвөн давхар болгосноор хоёр ээлжээр хичээллэж эхэлсэн байна. Сургуулийн багтаамжийн хувьд харьцангуй гайгүй. Биеийн тамирын заал жижигхэн болохоор биеийн тамирын хичээл ороход хүндрэлтэй байдаг бөгөөд цаашдаа томруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.


Харин эцэг эхчүүдээс хүүхдүүд нь хэр холоос сургуульдаа ирдэг талаар тодрууллаа.




СХД-ийн 7-р хорооны иргэн “Манай зээ байгаа юм. Ээж нь бие муутай. Аав нь хоёр хүүхдээ тэжээх гээд л өдөр шөнөгүй таксинд явдаг. Бага нь 8 сартай, эмээ нь хоёуланг нь хардаг. Манайх хилчин хотхонд байдаг. Тэндээс автобусанд суугаад л ирдэг дээ. Тэр хавьд ойрхон сургууль байдаггүй. Тэгээд яах аргагүй автобусаар зөөдөг. 7-р хороондоо сургуультай болмоор байна" гэв.





 67-р сургуулийн 5-р ангийн сурагч н.Онон “Манайх өглөө наймаас хичээллэдэг байсан. Энэ жилээс эхэлж үдээс хойш орно гэсэн. Өвлийн улиралд хичээлээ тараад харихад хэцүү байдаг. Эрт харанхуй болчихдог болохоор. Заримдаа эмээ маань дүүг хараад би ганцаараа хүрээд ирдэг" хэмээсэн юм. Энэ бол ардын хүүхдүүдийн сургуулийн хичээлийн нээлтийн дүр зураг. 










Харин Кембрижийн сургалтын системийг анхлан нэвтрүүлсэн Орчлон дунд сургуулийн хувьд хоёр салбар сургуультай. Сүхбаатар дүүрэг дэх салбарт нь бага анги болоод цэцэрлэгийн насны хүүхдүүд нь суралцдаг бол Хан-Уул дүүрэг дэх салбарт нь дунд, ахлах анги нь хичээллэдэг байна. 2017-2018 оны хичээлийн жилд Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор БСБ-ын Хан-Уул, Сүхбаатар дүүрэг дэх салбарт нийт 1602 суралцагч, 358 багш ажилтан ажиллагсад, хүүхдүүд Монголын үндэсний болон Кембрижийн хөтөлбөр, Монтесори хөтөлбөрөөр хичээллэнэ.




Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй сурагчид жилийн 15 сая төгрөг төлөн чанартай боловсролыг авах боломжтой. Сүхбаатар дүүрэгт байрлах бага ангийн хүүхдүүдийн сургуулийн нээлт нь цомхон боллоо. Цөөхөн ч хүүхэдтэй учир эцэг эхчүүд ч ховор харагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд бяцхан сурагчид дуу дуулан, авьяасаа үзүүлэхийн зэрэгцээ нээлтийн үйл ажиллагааг Монголоор танилцуулсны араас тав юм уу зургадугаар ангийн бололтой охин англиар орчуулан танилцуулна.





 Нэгдүгээр ангид элсэн орж буй бяцхан дүү нартаа наймдугаар ангийн ах эгч нар нь сургуулийнх нь анхны хонхыг энгэрт нь зүүж өгөв. Үүний дараа хичээлийн анхны хонхыг мөн бяцхан охин дээд ангийн эгчийнхээ хамтаар дуугаргаж хүүхдүүд хичээлдээ жагсан орсон юм. Эцэг эхчүүд нь бичлэг хийж, зураг аван хүүхдүүдээ сургууль уруугаа оронгуут том том хар машинаа хөлөглөн явсан юм. 















Дашрамд дуулгахад тэд дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэгдэхүүн, номоосоо эхлээд л ялгарна. Ардын хүүхдүүд улсаас тогтоосон дүрэмт хувцас өмсдөг бол даргын хүүхдүүд 
хувийн сургуулийнхаа дүрэмт хувцас, ном, хичээлийн хэрэгслийг л хэрэглэдэг гэсэн шүү. 


Л.Булганчимэг, Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


Дунд сургуулийн хоёр ертөнц
Дунд сургуулийн хоёр ертөнц
2 долоо хоног, 5 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 4 өдөр []


yun yduu setgegeetei setguulch ve


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


setguulchees asuue urid onii too barimt duridahgui shuu harin ch ene jiliin hicheeliin shine jil olon huuhed hamragdaj chadaj bigaa ongoson balgiig ene ue ba iraadyuid buu tohood bigaarai 2 hudalch serguulch nertei avgai nar mn


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


setguulchees asuue urid onii too barimt duridahgui shuu harin ch ene jiliin hicheeliin shine jil olon huuhed hamragdaj chadaj bigaa ongoson balgiig ene ue ba iraadyuid buu tohood bigaarai 2 hudalch serguulch nertei avgai nar mn


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


HULGAICH TORTEI ULS HEZEE CH OODLOHGUI HULGAICH HUN BAYJAAD CH OODLOHGUI


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


үнэхээр чадалтай хүүхэд хаана ч сурсан ялгараад гардаг юм яахав дээ хэл сураад монгол улсад хэрэг болох бол орчлон байна уу англид байна уу ялгаагүй


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


хошой тэргүүгний сургууль гэж бичээд байхдаа яахав дээ.


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


ямар ч сургуульд сурсан адил сурч болно.энэ бичээд байхаар сүртэй юм биш байнаа


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


Бүүр ч нэг болохгүй юм алга л бна шүү дээ. Бидний үед энэнээс ч хэд дахин доор л бсан даа.


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


Бүүр ч нэг болохгүй юм алга л бна шүү дээ. Бидний үед энэнээс ч хэд дахин доор л бсан даа.


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


Хүүхэд бол хүүхэд адилхан баярлаж байгаа энд зураг хөрөг оруулж өөр утгатай мэдээ тавих нь өөрөө ёс зүй мөнүү


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


маш зөв сэдэв гаргаж бичсэн байна. Монгол улс нь 18 нас хүрээгүй хүүхдэд хүртэл ингэж ялгавартай хандаж байна. Энэ байдлыг засах арга байна уу.


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


Zindaarhah ymdaa durakud