Эдийн засаг


“Invest Mongolia” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болно

3 долоо хоног TIMES.MN


Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодлогын, хамтын ажиллагааны болон хууль эрх зүйн тогтвортой, таатай орчин бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажиллаж буй.Энэ хүрээнд “Фронтиер” /info@frontier.mn/ үнэт цаасны компанитай хамтарч ирэх сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хөрөнгө оруулалтын “Invest Mongolia-2017” чуулга уулзалт болох юм.


Энэхүү уулзалтаар хөрөнгө оруулагчид тулгамдаж байгаа асуудлаа харилцан ярилцан, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд, харьяа салбарын байдал, цаашдын төлвийг хэлэлцэх юм.


Мөн Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн удирдлагууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хууль эрх зүйн тогтвортой байдал бүрдүүлэхийн төлөө хийж байгаа ажлаа танилцуулахаар төлөвлөжээ. Олон нийтэд нээлттэй чуулга уулзалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг уриаллаа. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.