Спорт


ДАШТ-ийн медалийн төлөө 31 орны 80 боксчин хүч үзнэ

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN


 ХБНГУ-ын Гамбург хотноо үргэлжилж байгаа сонирхогчдын боксын 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийн наймны нэг буюу медалийн төлөөх хагас шигшээ тулаанд 31 орны 80 шилдэг боксчин тунаад байгаагаас манай улсын 4 тамирчин медалийн төлөө хүч үзнэ.


Тухайлбал, Узбекстаны 9, Кубын 8, Казахстаны 7, Германы 6, Колумб, Англи, Монгол, АНУ-ын 4, ОХУ, Энэтхэг, Украины 3, Авсрали, Азербайжан, Доминикан, Франц, Венесуэлээс тус бүр 2 тамирчин үлджээ. Харин Армен, Беларусь, Камерун, БНХАУ, Эквадор, Египет, Гүрж, Ирланд, Итали, БНСУ, Нидерланд, Шинэ Зеланд, Испани, Таджик, Тунис улсын тус бүр нэг тамирчин медалийн төлөө хүч үзэхээр үлджээ.


Үүнээс 27 нь Европ тивийн 13 улсын тамирчид бол 26 нь Ази тивийн 7 улсын боксчид байгаа бол Америк тивийн 6 улсын 21 боксчин тунасан байна. Харин Африк болон Далайн орнуудаас тус бүр 3 боксчин тунаж үлджээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.